Фрэдди Меркуригийн насан туршийн хайр Мэри

Алтан бөмбөрцгөөс шилдэг эрэгтэй дүр,  шилдэг зураглалтай киногоор шалгарсан Английн  алдарт Queen хамтлагийн тухай “Bohemian rhapsody” киног та үзсэн бол лавтайяа сэтгэгдэл дүүрэн гарч ирсэн байх. Тэгвэл энэ удаад  “Queen”-ий олон сайхан дуунууд дундаас  “Love of My Life” дууг эргэн санагалзацгаая.

Меркури энэ дуугаа 1975 онд өөрийнхөө цорын  ганц хууль ёсны эхнэр, насан туршийн найз Мэри Аустиндаа зориулан бичжээ. Дуучин анх төгөлдөр  хууран дээр бүтээсэн ч хамтлагийн гитарчин Брайн Мэй гитар дээр амилуулж тайзнаа гитарын аялгуутайгаар сонсогчдын  хүртээл болсон юм. Энэ дуу багтсан Queen-ий Live Killers цомог Аргентин Бразилийн чартыг тэргүүлж, тэр ч бүү хэл Аргентиний чартыг бүтэн нэг жилийн турш эзэгнэсэн байдаг.

Меркури 24, Мэри 19 настай байхдаа тэд анх учирчээ.  Мэритэй уулзахаас нэг жилийн өмнө Фрэдди хамтлагтаа орсон байж. Мэри энэ үед дөнгөж коллежоо төгсөөд Биба нэртэй нэгэн хувцасны дэлгүүрт ажиллаж байв. Фрэдди тэр хоёр тун ч богино хугацаанд нэгнээ ойлгож мэдэрч тун удалгүй хэдхэн сарын дараа нэг гэрт хамт амьдрах болсон байдаг. “Тэр миний өмнө уулзаж байсан залуусаас тэс өөр байсан. Өөртөө маш  их итгэлтэй. Харин надад тэр үед бид хамтдаа байна гэсэн итгэл байгаагүй” гэж Мэри 2000 онд OK сэтгүүлд ярьжээ. 1973 онд Фрэдди Мэригээс гэрлэхийг гуйсан байдаг. Кристмасын өдрөөр том хайрцаг надад өгч нээхийг хүссэн. Дотор нь дахиад өөр нэг жижиг хайрцаг  байсан. Түүнийг нээхээр дахиад  өөр хайрцаг гэх мэтээр нээсээр сүүлийн жижиг хайрцагт бөгж байсан. Тэр надаас аль хуруунд минь зүүх ёстойг асуусан. Би юу болоод  байгааг ч ойлгох тэнхээгүй, зүгээр л зөөлхөн “Тиймээ” гэж хариулсан хэмээн Мэри 2013 онд нэгэн ярилцлагадаа дурсчээ.

Гэвч хосын энэ сайхан амьдрал урт настай байсангүй. Зургаан жилийн хамтын амьдралын дараа нэг л зүйл болохгүй байгааг Мэри мэдэрч эхэлжээ. Орой бүр шөнө хугаслаж ирэх нөхрөө өөр эмэгтэйтэй болжээ гэж Мэри эхлээд таамагласан ч тийм биш байлаа. Энэ  бол Queen хамтлагийн алдар цуу ид мандсан үе байв.

Удаан  хугацааны ойлгомжгүй байдлын дараа Фрэдди надтай ярилцахыг хүсч өөрийгөө бисексуал байж магадгүй талаар хэлсэн. Харин би хариуд  нь үгүй ээ Фрэдди чи бисексуал биш, гэй гэж би түүнд хариулсан. Энэ мөчийг би одоо ч маш тод санадаг гэж Мэри дурссан  байдаг.

“Миний бүх л амрагууд би яагаад чиний сэтгэл дэх Мэригийн орон зайг нөхөж, түүнтэй дүйцэж чадахгүй байгаа юм бэ гэж асуудаг. Гэхдээ энэ нь огт боломжгүй шүү дээ” Энэ бол Мэри тэр хоёрын харилцааны үнэ хүндийг тодорхойлж хэлсэн Фрэддигийн үг.

1991 онд 45 настайдаа Фредди ДОХ-оор нас барах хүртэл тэд сайн найзууд хэвээр  байсан юм. Фрэдди Мэрид Лондон дахь 28 өрөөтэй харш зэрэг өөрийн хөрөнгийн тэн хагасыг гэрээслэн үлдээсэн  бөгөөд Мэри одоо ч тэндээ амьдардаг байна. Мэри Фрэддиг амьд  ахуйд хоёр хүү төрүүлсэн бөгөөд дуучин маань хүүхдүүдийнх нь загалмайлсан эцэг нь болж,  тэдэнтэй аав нь адил дотно байдаг байж.

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...