Шүүхээс сайд асан С.Баярцогтыг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд С.Баярцогтыг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр боллоо. Прокурорын байгууллагаас С.Баярцогтыг цагдан хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Шүүхээс С.Баярцогтыг нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. АТГ-аас өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогтыг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, хорих 461-р ангид сар гаруй хугацаанд цагдан хорьж байгаад батлан даалтад гаргасан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...