Цагаан сарын бэлтгэлээ хаанаас хийх вэ

Сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоног үлдэж хүмүүс буузны мах, ууц, өвчүүний эрэлд морддог үе ид эхэлж байна.  Энэ цаг үед махны үнэ ханш мэдэхээр нийслэлд байрлалтай махны үнэ хамгийн хямд байдаг гэгдэх зах, худалдааны төвүүдээр орж сонирхлоо.  Махны худалдаа олон жил эрхэлж буй худалдаачны хэлснээр нийслэлд мах хамгийн хямд худалддаг гэсэн дөрвөн газрыг сонгосон юм.

Дэнжийн мянгад  байрлалтай Хүчит шонхор бол махны худалдаа төвлөрсөн хамгийн том зах. Уг  захад өглөөний 07.30 цаг гэхэд махны худалдаа аль хэдийнэ эхэлсэн хүмүүс бужигнаж байх аж.

Гадаах  талбайд автомашины тэвшин дээр ууц, өвчүүнүүд өрөөтэй. Хамгийн  жижиг ууц 150 000 төгрөг,  хамгийн үнэтэй, том нь 380.000  төгрөгийн ханштай байв. Хэрэв та үхрийн өвчүү авахаар сонирхож байгаа  бол нэг килограммыг нь 7800-8500 төгрөгөөр тооцон  худалдаалж байна лээ. Буузны мах сонирхож буй бол хонины мах кг нь бөөндөө 5800, жижиглэнгээр 6500, тэмээний мах жижиглэнгээр 6200, ямааны мах бөөндөө 5500 төгрөгөөр авах боломжтой аж.

“Хархорин” болон “Баянзүрх” худалдааны төвд махны жижиглэнгийн үнэ бараг л Хүчитшонхор захтай адил байв.  Харин ч зарим жижиглэнгийн худалдааны үнэ Хүчитшонхороос 200-300 төгрөгөөр бага байна билээ. Мах гэхээр л Хүчитшонхорт хамгийн хямд худалдаалдаг  гэж боддог над шиг хүмүүс цөөнгүй байгаа байх. Тэгвэл яг яваад  судлаад  үзэхээр тийм биш аж. Хархорин Баянзүрхэд  ууц 180-250 мянган төгрөгийн үнэтэй байсан ч  сонголт арай багатай байв.

Хамгийн сүүлд  “Амин хүнс” худалдааны төвөөр оров. Хүмүүсийн хувьд нэг их мэдэхгүй шинэ газар аж. Хүчитшонхор захын баруун  талд байрлах энэ төвийг махны худалдаачин найзынхаа зөвлөснөөр олж очлоо. Олзуурхууштай нь энд мах бусдаасаа харьцангуй хямд байсан юм. Ойролцоогоор нэг килограммыг нь 500-800 төгрөгөөр хямд авахаар харагдаж байв. Нээгдээд удаагүй шинэ газар,  мөн түрээс багатай, малчидтай шууд гэрээ байгуулан ажилладаг тул бусдаасаа хямд  байгаа гэж нэг худалдагч нь  тайлбарлана билээ. Гадна талбайд нь ууц, өвчүү хувьд сонголт ихтэй байсан тул түрийвчин дэх боломжиндоо тааруулан ууцыг 140-250 мянган төгрөгөөр,  өвчүүг нэг килограммыг нь 7200-8000 төгрөгөөр  авах болохоор ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...