30 насны гоо үзэсгэлэнгээ 60 гартлаа хэрхэн хадгалах вэ

3
385

Энэ бол загвар өмсөгч Кристи Бринкли. Түүнийг та хэдэн настай гэж тааварлаж байна. 30 гаран уу эсвэл 40 гарсан гэж бодож байна уу. Үнэндээ тэрээр 64 настай. 60 гарсан ч 30-аад насны гоо үзэсгэлэнгээ хадгалсаар  байгаагийн нууцыг сонирхож,  түүний гоо сайхан төгс бие хааг бишрэх хүмүүс дэлхий даяар л бий. 60 гарсан ч загварын  тайзнаа алхсаар, эрэлттэй хэвээр байгаа 40 гаруй жил загвар өмсч буй бүсгүй юм.

Тэгвэл түүний гоо сайхны нууцыг www.today.com сайтад ингэж дэлгэжээ.

ЭРҮҮЛ ХООЛЛО

Тэрээр ногоон хоолтон. Түүний хоолны цэсэнд жимс жимсгэнэ, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа гэх мэт маш олон төрлийн антиоксидант хүнсүүд багтдаг байна. Түүний хооллолтын бас нэг дүрэм бол химийн найрлагатай буюу орц найрлага нь тодорхой бус, давс,  чихэртэй, цагаан гурилан хүнснээс тэрээр татгалздаг байна. Чиний хоолны дэглэм арьсан дээр чинь "үгээ хэлнэ" гэж тэрээр хэлсэн байдаг. Мартсанаас тэрээр лимонтой халуун ус өглөө бүр уудаг гэсэн.

ГУУЖУУЛ, ГУУЖУУЛ,  ГУУЖУУЛ

Бринкли карьерынхаа эхэн үед ELLE сэтгүүлээс эрчүүд сахлаа байнга хусдаг тул бүсгүйчүүдээс таван насаар  залуу харагддаг тухай уншсан байна. Тэр нийтлэлд эрчүүд өдөр бүр сахал хусах үедээ арьсаа гуужуулдаг тул арьс нь гялалзсан, гөлгөр  байдаг тулаар дурдсан  байсан  аж. Тэр  цагаас хойш буюу сүүлийн 40 жил тэрээр арьсаа байнга гуужуулах болсон байна.

ӨӨДРӨГ БАЙ

Тэрээр сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө байнга чимдэг нэгэн. Амьдралаас үргэлж сайн сайхан  талыг  олж харж, өөдрөг хандахыг бүсгүй эрхэмлэдэг  байна. Өөдрөг байж үргэлж инээмсэглэх  нь уруулыг  чинь унжихаас сэргийлэх байгалийн арга гэж тэрээр хэлсэн байдаг.

НАРНААС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛ

Нарны тос, нүдний шил  бол Бринклигийн салшгүй найзууд. Арьсыг гэмтээж хөгшрүүлэх нарны хэт ягаан туяанаас өөрийгөө бүрэн хамгаалдаг нь түүний гоо сайхны нууцын нэг нь.

УС ИХ УУ

H2O бол таны арьсны салшгүй нэг хэсэг. Тэрээр усыг ямар ч үед байнга уудаг ажээ. Ус дутагдсанаас таны арьс хуурайших, таталдах зэргээр дуулгаваргүй болж үрчлээ үүсэх илүү нөхцөл үүснэ гэдгийг Висконсоны их сургуулийн эрдэмтэд баталсан байдаг.

ХӨДӨЛГӨӨН, ХӨДӨЛГӨӨН, ХӨДӨЛГӨӨН

Дасгал хөдөлгөөн эрүүл биеийг дэмжих гэдгийг хэн бүхэн л мэддэг. Брикли ч усанд сэлэх жимд явах, алхах зэргээр байнгын  дасгал хөдөлгөөнтэй байдаг аж.Энэ бүхнээ заавал хийх ёстой гэдэг үүднээс биш өөртөө илүү тавтай, сонирхолтой зугаатай байхаар хольж сольж хийх хэрэгтэй гэж бүсгүй хэлжээ.

 

3 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here