Нийлэг уутны хэрэглээг 03 дугаар сараас эхлэн хориглоно

2018 оны зургаадугаар сард Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан. Уг шийдвэр гуравдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлэх ажээ. Тодруулбал,  “Засгийн газрын шийдвэрийн дагуу 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй юм байна. Эхний ээлжинд зах худалдааны төвүүдэд хэрэглэж,  иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглоно.

Хог хаягдлын бүтцийг судлаад үзэхээр нийт хог хаягдлын 50 орчим хувь дахин боловсруулах боломжтой  байдаг. Түүний 10 орчим хувь буюу жилд 100,000 орчим тонн пластик, нийлэг хог хаягдал байдаг  байна.

БОЯ-наас  мэдээлснээр цаашдаа үйлдвэрлэгч, импортлогч нарт хариуцлагын тогтолцоо бий болгоход чиглэсэн эко төлбөрийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарчээ. Тэр хүрээнд хог хаягдлын зонхилох хувийг эзэлдэг нэг удаагийн сав баглаа боодлыг тодорхой хэмжээгээр хориглох эсвэл төлбөртэй болгох замаар хэрэглээг хумьж, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьж байгаа юм байна.

Дэлхийн 100 гаруй улс ямар нэгэн байдлаар нэг удаагийн нийлэг хальсан уутны хэрэглээг хязгаарлах зохицуулалт хийгээд явж байна” хэмээн тайлбарлалаа.

НЭГ УДААГИЙН НИЙЛЭГ ХАЛЬСАН УУТЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.3, Ногоон хөгжлийн бодлогын 3.6.4, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6 дахь зорилтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосугай.

2. Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг сайжруулах, үүсгэгч нь хариуцаж, бохирдуулагч нь төлөх эко төлбөрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

3. Энэ тогтоолын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                                               Н.ЦЭРЭНБАТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дэлгэрсайхан: Төвлөрлийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн...

Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг...

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...