УИХ-ын даргыг гишүүдийн олонхоор огцруулах хуулийн төслийг өнөөдөртөө багтааж батална

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үдээс хойш яаралтай хуралдав. Ингэж яаралтай хуралдах болсон шалтгаан нь УИХ-ын даргыг огцруулах зорилготой цуглаан хийсэнтэй холбоотой. Эх сурвалжуудын мэдээлснээр энэ удаагийн хурлаас Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өнөөдөртөө багтааж эцэслэн батлах зөвлөмж өгчээ. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг Засгийн газар, Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн.

Энэхүү хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьбал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгасан байна. Хуулийн төсөл УИХ-аар батлагдвал парламент гацаанаас гарч, нийгэм, эдийн засгийн хүлээгдэж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм.

Сонирхолтой нь өөрт нь зориулсан, өөрийг нь огцруулахын тулд өргөн барьсан энэхүү хуулийн төслийг дэмжиж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр мэдэгдэв. Энэ хуулийн төслийг өнөөдөртөө багтаагаад баталчихвал УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг ойрын хугацаанд нэг мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ. Хэрэв энэ асуудал ужгирч, жагсаал цуглаан даамжирвал үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ҮАБЗ үзсэн бололтой.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...