Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаас барьцаалах журмыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны сүүлчийн ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу “Үнэт цаас барьцаалах тухай” журмыг баталлаа.

Энэ журмаар, үнэт цаасны зах зээлд оролцож буй иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшил дэх үнэт цаасыг барьцаанд тавих, үнэт цаасыг тусгаарлуулах, барьцааны тухай мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор барьцаалагч, барьцаалуулагч, гуравдагч этгээдийн хооронд үүссэн харилцааг зохицуулахаар журамласан байна.

Мөн “Анд ДД давхар даатгал” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд, тус компанийн оноосон нэрийг “Хубилай давхар даатгал” ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрлөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...