Урьд өмнө болсон мэт сэтгэгдэл буюу дежа вү гэж юу вэ

 Танд хэзээ нэгэн цагт өмнө нь  би энэ газар ирж байсан билүү, ийм зүйл  надад  өмнө нь тохиолдсон билүү гэж гайхан бодолхийлж байсан байх. Өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрдөг тохиолдол бий. Энэ мэдрэмжийг шинжлэх  ухаанд дежа вү хэмээн нэрлэдэг байна.

déjà vu гэдэг нь “аль хэдийн харсан” гэсэн утгатай Франц үг аж. Хүмүүсийн 60-80 хувь амьдралдаа ядаж нэг удаа дежа вүг мэдэрсэн байдаг.  Харин энэ үзэгдлийг хүмүүс ирээдүйг мэдэж байсан, эсвэл хойд нас, эсвэл энерги гэх мэтийн ямар ч баримтгүй мухар сүжиглэг үзлээр тайлбарлах гэж оролдох нь бий. Гэхдээ эрдэмтэд тархины үйл ажиллагааг судлахын хэрээр олон нууцыг тайлсны дотор энэ дежа вүгийн ч учир олдоод байна.

Гэхдээ дежа вүг жишээ нь MRI скан хийж судлах бараг л боломжгүй юм. Учир нь хүмүүс дежа вүг мэдэрье гээд мэдэрчихдэггүй тул тэрхүү процессийн үед тархийг скан хийх гэдэг аз мэдсэн хэрэг аж.

Гэвч тархины чамархайн хэсэгтээ (temporal lobe) саажилттай хүмүүс дээрх судалгаанаас тархины энэ хэсгийн цахилгаан импульсийн жижиг доголдлоос болж дежа вү мэдрэмж авдаг болох нь батлагджээ. Чамархайн хэсгийн зарим нэгж нь ой тогтоолт, юмс үйл явдлыг танихад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Иймээс ч чамархайн хэсгийн саажилттай хүмүүс татаж унадаг ба яг татаж унахын өмнө дежа вүг бараг л анхааруулга адил тогтмол мэдэрдэг байна.

neurons firing in the brain

Хүн унтаж байхад булчин татвалздаг шиг тархинд ч мөн бага зэргийн доголдол гарснаар тухайн одоо цагийн мэдрэмжийг өнгөрсөнтэй холбож мэдрэх гэдгээр дежа вүгийн тодорхойлолтыг гаргаж болно.

Өөрөөр хэлбэл тухайн шинэ мэдээлэл богино хугацааны ой тогтоолт руу шилжилгүй бага зэргийн цахилгаан импульсийн доголдлоор урт хугацааны ой тогтоолт руу шилжиж үүнийг нь чамархайн хэсэг эргэж хүлээж авахдаа өмнө нь эрт дээр үед болсон явдлыг таних байдлаар мэдэрдэг гэж шинжлэх ухааны үүднээс тайлжээ.

Эх сурвалж: https://ikecult.wordpress.com

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...