УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардаж нэр бүхий гишүүд эсэргүүцэл илэрхийлж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан, чуулганы танхимын үүдэнд суулт хийлээ. Тэд эсэргүүцлээ чуулганы нэгдсэн хуралдааны танхимд яг одоо үргэлжлүүлж байна. Төрийн албыг мөнгөөр үнэлсэн 60 тэрбумын гэх хэргийн хариуцлагыг М.Энхболд хүлээж, ёс зүйн хариуцлагын дагуу огцрох ёстой гэж эдгээр гишүүд үзэж байгаа юм.
Харин УИХ-ын дарга М.Энхболд эсэргүүцэл илэрхийлж байгаа гишүүдийн тухай “Хуулийн дагуу шаардлага тавиарай. УИХ-ын танхимд суудал дээрээ сууж байгаад ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хуралдаандаа суух явдал шүү” хэмээн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шаардлага тавиад байгаа гишүүдтэй УИХ-ын дарга жич уулзахыг зөвлөв.

Гишүүн Ж.Мөнхбат ард түмнийхээ өмнө шившгээ тарвж байгаа Засгийн гакар сайн дураараа огцорч, УИХ ч өөрсдийн санаачилгаар таръя гэдэг саналаа дахин хэллээ. Д.Оюунхорол засаг нь засаг шиг, УИХ нь зангарагтай, төрийн ажлыг саадгүй явуулъя. Ер нь эрэгтэй улстөрчид ёс жудагтай байх цаг болжээ гэв. Чуулганы нэгдсэн хуралдаан хэсэг бужигнасны эцэст УИХ-ын дарга М.Энхболд шаардлага тавьж буй дөрвөн гишүүнтэй өрөөндөө уулзахаар орлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.

 

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...