Утааг цэвэршүүлж уур болгодог төхөөрөмж туршиж байна

Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНХАУ-ын “Demister”, Монгол Улсын “Мон-китурами” компани Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан өнөөдөр (2018.12.04) тус төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.

Зуухнаас гарч буй нүүрсний утааг тусгай хоолойгоор дамжуулан төхөөрөмжид цэвэршүүлнэ. Ингэхдээ сода, ус ашиглаж буйг “Мон-китурами” компанийнхан хэлсэн юм. Тодруулж хэлбэл, утаан дахь тоосонцорыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байна гэсэн үг. Хэрэглэж буй бодисоо автоматаар татдаг, хүний оролцоо бараг шаардахгүй эл төхөөрөмж халаалтын зуухнаас гарч буй нүүрсний утааг 98 хувь цэвэршүүлж байгаа гэнэ. Бүх хүчин чадлаараа ажиллахад цагт 7.5 квт цахилгаан зарцуулах ажээ.

Дашрамд дурдахад, Монголын нүүрсний шинж чанарт тохируулан “Demister” компанийнхан уг төхөөрөмжийг тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд үр дүнг нь дүгнэсний дараа овор хэмжээг нь багасгаж, үнэ тогтоох аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...