Ардчилсан нам УИХ дахь гурван гишүүн, Засгийн газар хоёр сайддаа хариуцлага тооцлоо

Долоо хоногийн ажлын эхний өдөр төрийн өндөр албан тушаалтнуудад халтай эхлэв. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр танилцууллаа.

Мөн “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ, Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдээлэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэж холбогдох хуульд заасныг зөрчсөн учир Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болов.

УИХ дахь АН-ын бүлэг ч цаашид оргщших эсэх нь эргэлзээтэй болж ирлээ. Учир нь тус намын Үндсэн дүрмийн хорооноос Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дагалгүй Засгийн газрыг огцруулахгүй гэж санал өгсөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд, Д.Мурат нарыг дүрэм зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Лу.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жилийн хугацаанд тус намаас УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шийтгэл ногдуулжээ.

Шийтгэл хүлээсэн Лу.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарна гэдгээ мэдэгдэв. Ингэвэл Ж.Батзандан хөөгдсөн, Лу.Болд гарсан гэх шалтгаанаар УИХ дахь АН-ын бүлэг тарах нөхцөл байдал үүсэж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Хуулиар бол УИХ-д найм ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулахаар заасан байдаг. Үйл явдал цааш хэрхэн өрнөхөөс сөрөг хүчний бүлэг орших, эс орших нь шийдэгдэнэ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дэлгэрсайхан: Төвлөрлийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн...

Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг...

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...