Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах саналыг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын өргөн барьсан Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэв. Засгийн газрыг огцруулах үндэслэлд тусгасан ЖДҮХС-гаас олгосон зээлээс гадна Турк улсын иргэнийг хулгайлах гэсэн оролдлоготой холбоотой асуудал, ОХУ-аас зэвсэг техник авсан, эдийн засгийн өсөлт саарсан зэргийг дурдаж байв. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанд оролцов. Үдээс өмнө уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл, бүлгээр хэлэлцэж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл болон бүлгийн хуралдаанд Засгийн газрыг огцруулах үндэслэлийг өргөн барьсан гишүүд оролцоогүй.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ерөнхий сайд үг хэлэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би та бүхнээс айна гэж байхгүй. Энэ дотор хулгайч нар сууж байгаа. Наймаачид сууж байгаа. Би хаана ч хэлнэ. Би та нарыг мэднэ. Шударга үнэний туйл царайлах хэрэггүй. Энд байгаа нэлээн хэдэн хүн 2020 онд МАН-аас нэр дэвших эрхгүй. Эртхэн зам мөрөө хөөгөөрэй. Хууль хяналтын байгууллагыг УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэн шударгаар ажиллуулахгүй байгаа” гэв.

Ийнхүү Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 62.5 хувь нь Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргана.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...

Бөхөгийн хөндийд шар өвс шатааснаас үүдэж гарсан түймрийг унтраалаа

Хан-Уул дүүрэг 13-р хороо Бөхөгийн хөндийн задгайд шар өвс...