Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах ажлын явцын талаар мэдээлэл өгөв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Хамгаалах байрны талаар авах арга хэмжээний тухай, нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, хүүхдийн зуслангийн газрын хамгаалалтын бүс тогтоох тухай зэрэг асуудлуудыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг явцыг Тэргүүлэгчид хуралдааны эхэнд сонслоо. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах тухай эл тогтоол дөрвөн заалттай бөгөөд үүнээс хоёрыг нь нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар эхний ээлжинд  боловсруулсан  шахмал түлш бэлтгэх ажил зохион байгуулж буй талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Тэрбээр “Засгийн газраас гаргасан 62-р тогтоолыг хэрэгжүүлэхээр нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Боловсруулсан түлшний түүхий эдийг “Энержи ресурс” компаниас татахаар бэлтгэж байгаа. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Өдгөө түлш нөөцлөх  агуулахуудыг судалж байна.  Мөн зорилтот бүлгийн өрхийг сайжруулсан түлшээр хангахад шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулгасан” гэсэн юм.

Уг асуудалтай холбогдуулан зарим Тэргүүлэгч холбогдох албаныхнаас тодруулга авсан юм. Тоймлон хүргэе.

Тэргүүлэгч Ц.Байгалмаа: Сайжруулсан түлш хэрэглэгчдийн гарт хэдэн төгрөгөөр очих тооцоотой вэ?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -Ирэх оны тавдугаар сараас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага түлшний үйлдвэрийнхэнтэй уулзаж, ярилцсан. Түүхий эдийн үнэ нь хямд учраас боловсруулсан түлшний өртгийг зах зээлийн үнээс хэтрүүлэхгүй байх бодлого барьж байна.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал: -Нийслэлийн иргэд жилд хэдий хэмжээний нүүрс түлдэг юм бэ. Боловсруулсан түлш 11-12 цагийн турш дулаанаар хангадаг гэж ойлгодог.  Энэ талаар тодруулахгүй юу?

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -Бид найман хороонд туршилт хийсэн. Үр дүн сайн гарсан. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдардаг. Тэд дунджаар 800 мянга орчим тонн түүхий нүүрс түлдэг гэсэн судалгаа бий. Бид жилд 600 орчим мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ гэж тооцож байгаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан: -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар хэрэгжүүлж буй эл ажлын талаар тодруулах олон зүйл байна. Сайжруулсан түлшний түүхий эдийг  барьцалдуулагчийг хаанаас оруулсан ирсэн бэ. Агуулахын хүчин чадал ямар байх талаар тодруулах шаардлагатай. Түлшний түгээлтийг ямар байдлаар хийх юм бэ. Иргэд тодорхой цэгээс өөрсдөө очиж авах уу, эсвэл өөр хэлбэрээр хүргүүлэх үү. Дундаас нь зуучлагчид гарч ирээд, үнийг нь хөөрөгдүүлэх юм биш биз дээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -Түлш үйлдвэрлэх ажлыг хот хариуцахгүй. Эрчим хүчний яамнаас хариуцах юм. Эхний ээлжийн туршилтын түлшийг үйлдвэрлээд эхэлчихсэн. Бид түүхий эдийн стандартад хяналт тавьж байгаа. Хилээр оруулж ирсэн цагаас нь эхлээд л стандартад нийцэж буй, эсэхийг нь шалгадаг гэж болно. Цаашид үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гурван лабораторид дээжийг нь оруулж байхаар төлөвлөж байна. Шаардлагатай хоёр агуулах барих хөрөнгийг хотын төсвөөс гаргана. Үлдсэн нэг агуулахыг улсын төсвийн хөрөнгөөр барина. Хэрэглэгчдэд ямар байдлаар, хэрхэн хүргэхийг судалж байгаа.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...