Хүнийхээс 100 дахин илүү хүчтэй хиймэл булчин бүтээнэ

3
86

Эрдэмтэд хүний булчингийн ширхэгтээс 100 дахин илүү хүчтэй хиймэл утас бүтээсэн байна. Ердийн загасны уурга болон оёдолд ашиглагддаг утаснаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүн ирээдүйд терминатор мэтийн хүн хэлбэрийн хүчирхэг робот, төрөл бүрийн протезинээс авхуулаад робот өмсгөл, механик хөдөлгүүр, гидравлик систем зэрэг өргөн хүрээнд ашиглагдах боломжтой юм. Хүний гарынхтай адил урт, жин бүхий хиймэл булчингийн механик хүч хүнийхээс 100 дахин илүү байна. Энэ нь булчингийн кг бүрт 7.1 морины хүч үүсгэх бөгөөд тийрэлтэт хөдөлгүүрийн механик хүчтэй дүйцэж байгаа юм.

Хиймэл утасны хүчний нууц нь гэрэл шингээх болон химийн урвалын үр дүнд үүсэх температруын өөрчлөлтийн нөлөөнөөс үүдэлтэй хэмээн Сайэнс сэтгүүлд нийтлэсэн өгүүлэлд дурджээ. Минутад 10000 эргэлт бүхий хүнд ротороор эрчилсэн энэ хиймэл утас температур нэмэгдэхэд агшиж, буурах үед сунадаг байна. Уртын дагуух агшилт хүний булчинд 20% байдаг бол шинэ хиймэл булчинд 50%-д хүрэх ажээ. Мөн механик ачааллаас үүдэлтэй хэдэн сая агшилт суналтыг давах чадвартай юм. Судалгааг Австрали, Өмнөд Солонгос, Канад, Хятад, Туркийн эрдэмтэдийн хамтарсан баг Тексасын их сургуульд хийсэн байна.

3 Сэтгэгдэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here