Мэдэгдэл: Ерөнхий сайдын даалгавраар мөнгө босгож байна гэсэн нь худал

Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим цахим хэрэгслээр Шинжлэх ухааны хүрээлэн тус бүрээс хорь, хорин сая төгрөг Ерөнхий сайдын даалгавраар  гаргуулан мөнгө босгох ажил хийж байна” гэсэн худал, зохиомол мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаж буй үйл явдал огт болоогүй болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

   Улс төрийн тогтвортой бус нөхцөл байдал үүссэн энэ цаг үеийг далимдуулан шинжлэх ухааны салбарыг улс төрд татан оролцуулсан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэр хүндэд халдсан, энэ салбарын  3500 эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтны хөдөлмөр, зүтгэлд сэв суулгасан гүтгэлэг тарааж байгаа энэхүү үйлдэл нь “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-тэй давхцаж байгаад харамсаж байна.

  Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь улс төрөөс хараат бусаар, төсөл хэрэгжүүлэн улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын болон түүний танхимын нэр хүндийг гутаах зорилгодоо төрийн албан хаагчийн нэр хүндийг ашиглан сэвтүүлж байгаа бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГҮҮД

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...