Армийн генерал БНХАУ-ын тэргүүн хатагтайн сонирхолтой түүх

ЭНЭ ӨДӨР

Хятадын тэргүүн хатагтайг Пэн Лиюан 1962 оны энэ өдөр  төржээ.  Тэрээр Хятаддаа хүн болгоны хайр хүндэтгэлийг хүлээсэн, хамгийн нэр нөлөө бүхий хүний тоонд зүй ёсоор ордог гэж болно. БНХАУ-ын өмнөх дарга нар эхнэрээ тэр бүр ил гаргадаггүй байсан бол Си Жинпинь тэднээс эсрэгээрээ эхнэрээ төрийн бүхий л арга хэмжээнд хамт авч явдаг гэж болно. Мөн Пэн Лиюан  өөрөө ч БНХАУ-ын алдартай дуучин байсан, армийн  генералын хэмжээнд өргөмжлөгдөн ард олныхоо хүндлэл хайрыг хүлээсэн байсан  учир нөхрийнхөө сүүдэрт дарагдалгүй олны анхааралд  байнга байсаар  байгаа юм. Маш мэдрэмжтэй сайхан  хувцасладаг  хэмээн магтагддаг хатагтай Пэн Лиюан БНХАУ-ын даргын хоёр  дахь эхнэр юм. Ингээд  тэргүүн хатагтай талаарх зарим мэдээллийг хүргэе.

Дэлхийн  нөлөө бүхий 100 эмэгтэйн нэг

“Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй” жагсаалтад Хятадын тэргүүн хатагтай хоёр жил дараалан дээгүүрт бичигдсэн. Лиюань энэхүү жагсаалтад Ангела Меркель, Мишель Обама, Хатан хаан II Елизавета зэрэг алдартай хүмүүстэй эн зэрэгцсэн юм. “Хятад мөрөөдөл” Тэргүүн хатагтай Пэнь Лиюань “Форбес” сэтгүүлээс шалгаруулдаг хамгийн нөлөө бүхий эмэгтэйн жагсаалтад багтсаныг хятад иргэд  Хятадын тэргүүн хатагтай нарын дүр төрхийг дэлхийн нийтийн өмнө өөрчилж өглөө хэмээн маш талархалтайгаар хүлээн авсан байдаг. Мөн агуу үндэстний сэргэн бадралын шинж тэмдэг гэж ч бичиж  байв.  БНХАУ-ын  Шандунь мужид тэрээр төрсөн бөгөөд утагтаа асар  өндөр нэр хүндтэй нэгэн. Хятадууд түүнийг “Гому” буюу үндэстний эх хэмээн нэрлэдэг. Пэн Лиюань нөхрийнхөө улс төрийн карьерийг өсгөхөд ихээхэн нөлөөлсөн хүн гэж тооцогддог бөгөөд 2007 онд нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Си бол миний л нөхөр байх хүн” хэмээн хэлсэн байдаг.

Урлагийн  гэр бүлийн охин

 Пэн Лиюаний аав Шаньдун мужийн соёл урлагийн төвийг удирддаг, ээж нь дуурийн дуучин байв.  Эцэг эхээсээ хөгжмийн анхны боловсролоо авсан Пэн Лиюань 18 настайдаа БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн эгнээнд нэгдэж армийн дуучин болсноор карьераа анх эхлүүлсэн  байдаг.  Пэн урлагийн шатаар маш хурдан дээшилж, нэр алдар нь ч Хятадад түгэж байлаа. Тэрээр Нью-Йоркийн Линкольн Төв, Венийн Улсын дуурийн театр, Москвагийн Большой театрт дуулж байжээ. Улс төрийн удирдах газрын харъяанд байдаг Ардын чөлөөлөх армийн хөгжим, бүжгийн бүлэг зөвхөн нэгдүгээр зэрэглэлийн уран бүтээлчидтэй гэдгээрээ улс даяар алдартай. Тэднийг хамгийн шилдэг тоглолтуудад урьдаг байжээ. Пэн  мэдээж одоо дуулдаггүй ч  Ардын чөлөөлөх армийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин гэсэн харьяалалтай хэвээр явдаг  байна.

БНХАУ-ын удирдагчийн нууцлаг охин 

Пэн Си Жинпиньтай анх танилцахад тэрбээр Хятадын өмнөд хэсэгт байдаг Сямэнь мужийн орлогч даргын алба хашдаг байжээ. Пэн Лиюань 25 настайдаа 1987 онд Си Жинпинтэй гэрлэж, 1992 онд Ши Минзө нэртэй нэг охинтой болжээ. Тэдний охины талаарх мэдээлэл нэг их байдаггүй бөгөөд тун ч нууцлаг  амьдардаг гэж болно.

 Ямартай ч нутагтаа франц хэлний ангид суралцан төгсөөд 2010 онд АНУ-ын Харвардын их сургуульд нэрээ нууцлан, сэтгэл судлалын чиглэлээр суралц сан гэсэн мэдээлэл бий.  Англи хэлийг төгс эзэмшсэн,  хичээлдээ шаргуу, олон нийтийн арга хэмжээнээс аль болох зай барьдаг оюутан  байсан гэж Харвардад  ойр  байсан найзууд нь хэлсэн байдаг. Мөн түүнийг 24 цагийн турш харуул, хамгаалалттай байсан гэсэн яриа бий. Түүнийг  Харвард төгсч ирсний дараа өмнөхөөсөө илүү нээлттэй болж улс төрийн зарим үйл  ажиллагаанд  оролцож эхлэх байх гэсэн таамаглал  байсан ч тэрээр урьдын адил нам гүм хэвээр байгаа юм.

Тэргүүн хатагтайн хар түүх

БНХАУ-ын эрх баригчдын сөхөхийг хүсдэггүй хар  түүх бол  Тянь Аньминий талбайд болсон үйл явдал. Тэгвэл 2009 онд олон улсын мэдээллийн агентлагууд Хятадын интернэт сайтуудаас тэргүүн хатагтай Пэнь Лиюаний таагүй гэрэл зургийг олж авсан байдаг.  Дуучин эмэгтэй 1989 онд Тянь Аньминий талбайд болсон жагсаал хөдөлгөөнийг хүчээр тараасан цэргүүдийн өмнө дуулж, тэднийг зоригжуулж байгааг  баримтжуулсан уг зураг олон улсад Пэнь Лиюаний тухай  таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Гэвч гэрэл зургийг Хятадын албаныхан интернэтээс даруй устгасан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Дэлгэрсайхан: Төвлөрлийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн...

Аккумляторыг дахин боловсруулах анхны үйлдвэр үүдээ нээлээ

 Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батерейг...

Монгол, Солонгос хамтран “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:Ачааны машины араас мөргөж нас баржээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд...