Гахайнууд удирдаад байхаар гахай шиг төртэй байхгүй гээд яах юм!

О.Дашбалбар агснаас хойш 20 шахам жилийн турш шударга шулуун зантай, зоримог шийдэмгий улстөрч үндсэндээ л төрөөгүй юм байна. Гэтэл суудлын найраанд орохгүй, сайдын наймаа хийхгүй, баталсан хууль чинь худлаа байна, баяжсан гууль чинь цухуйгаад байна гээд пээдийгээд суучихдаг нэг хүнтэй болчихлоо. Бас ч гэж Монголын ард түмний галтай, цогтой эрс удам тасраагүй, ухарч буцаагүй байж л байгаа юм байна. Тэгсэн нөгөө зөрүүд эрийг авч шиднэ, араандаа зууна гээд М.Энхболдоор удирдуулж, Хаянхярваагаар удаалж, бохь Амраа, МCS Энх-Амгалан, Наранхүү ахынхаа зоосыг хайрлаад ард түмнийхээ халаас руу гараа шургуулсан Саранчимэг, хүүгээ түмнийхээ дээр тавьдаг Оюундарь, хүний аминд хүрдэг яамны огцорсон сайд Ж.Бат-Эрдэнэ, бакиал тарааж, эмнэлэг шахдаг Билэгт, гэнэт баяжиж гэдэс нь базалсан Мөнхбат, аль хэдийнэ улс төрийн үхдэл болчихоод байгаа Оюунхорол нарын энэ 17 гишүүн Засгийн газрыг унагаах гарын үсэг цуглуулан гал маналзтал гүйв. Цуглуулсан гарын үсгээ бариад цуглаж суугаад Ерөнхий сайд дээр орсон юм байх. Хүрэлсүх яадгийн, “Та нартай наймаалцдаг нь би биш, шударга ёсны төлөө тэмцэнэ, одоо наад үлгэрээ боль” гээд гаргадаг юм байгаа биз дээ. Засгийн газруудыг зайлуулж сурсан зальжин аргадаа үе үеийн улстөрчид ингэтлээ гаршиж, тэгтлээ шунах гэж. Наймаалцаад хожоо гаргана гэж горьдсон өнөө хэд төрийн дээр Хүрэлсүх гарчихлаа гээд төөрсөн шаазгай шиг хаа сайгүй хашгирч өгч байна аа. Төрийг лидер удирддаг гэдгийг бүгд мартаад, гахайнд удирдуулаад бүүр сурчихсан хүмүүсийн цочроо юм болов уу даа. Монголын төрийг гахайнууд биш, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын лидерүүд, жанжид, бүүр эртхэндээ төр түмнээ авч үлдээд хүүгээ золионд мордуулж чаддаг хаад удирддаг байсан юм шүү. Гахай удирдаад байхаар гахай шиг төртэй байхгүй ч гээд яах юм, тоорой болохгүй гээд ч хаачих юм?

Нийтлэлч Р.ЭМҮЖИН

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...