Гүзээлзгэнэд зүү хийсэн эмэгтэй өш хонзонгийн сэдлээр үйлдсэн гэж мэдүүлжээ

Австралид тариалсан гүзээлзгэнүүдээс зүү гарч ирсэн хэд хэдэн тохиолдлууд илэрч хэрэглэгчдийг айдаст автуулан тус улсын Засгийн газрыг сандралд  оруулсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн гэм буруутнаар 50 настай эмэгтэйг баривчлан шалгаж байна. Тэрээр Брисбэйний хойд хэсэгт  байрлах Вамуран тосгоны нэгэн аж ахуйд ажилладаг  байсан бөгөөд өшөө авахын тулд ийм зүйл хийсэн гэж мэдүүлжээ. Тэрээр хамтран ажиллагсадтайгаа таарамжгүй байсан нь ийм тэнэг хэрэг хийхэд хүргэсэн бололтой. Түүний шүүх хурал энэ сарын 22-нд болох юм байна. Тэрээр буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн ял авах ажээ.

Анх нэгэн эр  “зүүтэй” гүзээлзгэнийг идэж эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 100 гаруй ийм гүзээлзгэнэ илэрч хураагдсан юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...