Дэлхийн цомын аваргаас дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аваргын 2018-2019 оны цуврал тэмцээнүүдийн эхнийх Латви улсын Рига хотод боллоо. Нийт 25 орны 300 тамирчнаас Монгол Улсын спортын мастер Ш.Даваадорж нь дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн өндөр амжилтаар өндөрлүүлэв.

Ш.Даваадорж 35 жил усанд сэлэлтийн спортоор хичээллэж байгаа бөгөөд үүнээс сүүлийн гурван жилд өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын Дэлхийн цомын аваргын болон олон улсын тэмцээнүүдээс нийт 13 алт, 18 мөнгө, 7 хүрэл медаль буюу нийт 38 медаль хүртсэнээс Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн цомын аваргаас 2 алт, 13 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн байна. Олон улсын болон Мастерс, Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнүүдэд Монгол Улсыг төлөөлөн оролцож байгаа хүйтэн усанд сэлэлтийн цор ганц тамирчин юм.

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоос Дэлхийн цомын аваргын тэмцээнүүдийн нийлбэрээр 2016-2017 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэлхийд дөрөвдүгээр байр, 2017-2018 оны цуврал тэмцээнүүдийн дунджаар чансаагаараа дэхийд долоодугаар байрт орсон.

Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улс нь Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбоонд 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор элсэж орсны батламжаа гардан авсан юм. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...