Хилсээр цахилгаан сандалд сууж цаазлуулсан 14 настай хүүгийн эмгэнэлт түүх

The Green Mile буюу бидний мэдэхээр “Ногоон бүс” кинонд охидын үхэлд хилсээр буруутгагдан цахилгаан сандалд суун цаазлуулж буй хар арьст азгүй эрийн эмгэнэлт түүх гардаг. Тэгвэл “Ногоон бүс” киног бүтээх санаа 14-хөн насандаа цахилгаан сандалд суун цаазлуулсан George Stinney хүүгийн амьдралаас сэдэвлэгджээ. 
Түүний амьдралын түүх үнэхээр эмгэнэлтэй.  Цагаан арьст охидын үхэлд  буруутгагдсан хүү 1944 оны 06 дугаар сард Өмнөд Каролинагийн шүүхээс цаазын ял сонсч, шүүх хурал болсноос ердөө 10 минутын дараа 5380 вольтын цахилгаанаар толгойдоо цохиулан цаазлуулсан байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдсэнээс хойших 80 гаруй хоногийн хугацаанд тэрээр ээж аавтайгаа нэг  ч уулзаж чадаагүй гэдэг. Хамгийн гол нь түүний гэм буруугаа хүлээсэн тухай цаасан баримт болон  хоолойн бичлэг байдаггүй бөгөөд  2014 онд буюу хүүг үхсэнээс 70 жилийн дараа түүнд оноосон шүүхийн шийдвэрийг цуцласан адил шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Түүхэнд цахилгаан сандалд суун  цаазлуулсан хүү гэдгээрээ үлдсэн, цагаан арьст шүүгчдийн арьс өнгөөр ялгаварлан хангалттай нотлох баримтгүй байхад хүчээр шийдсэн гэх энэ эмгэнэлт хэрэг ингэж эхэлжээ.
Хэрэг болсон Өмнөд Каролинагийн Алколу тосгон төмөр замаар хоёр хуваагдан нэг талд  нь цагаан арьст иргэд нөгөө талд нь хар арьст иргэд амьдардаг байжээ. Хар болон цагаан арьст иргэд хоорондоо нэг их харьцдаггүй тийм ч шаардлага барагтай гардаггүй байв.  11 настай Betty June Binnicker , 7 настай Mary Emma Thames нар 1944 оны гуравдугаар сарын нэгэн өдөр дугуй унахаар гарсан бөгөөд орой нь гэртээ ирээгүй тул  охидыг эрэн хайх ажиллагаа эхэлсэн байдаг. Харамсалтай нь охидыг  George Stinney хүүгийн гэрээс нэг их холгүй газраас үхсэн байдалтайгаар олсон байна. Охид ямар нэгэн мохоо хатуу зүйлээр толгойндоо цохиулсан байдалтайгаар нас барсан байв. Цагдаа нар энэ хэрэгт  George Stinney  болон түүний ах Johnny нарыг сэжиглэн баривчилжээ. Учир нь охидыг хамгийн сүүлд George Stinney-ын гэрийн ойролцоо явахыг хүмүүс харсан бөгөөд охид гоё цэцэг хаанаас түүж болохыг хүүгээс болон түүний 7 настай дүү охин хоёроос асуусан аж. Ингээд хэрэг шалгах ажиллагаа эхэлж удалгүй 17 настай  ахыг нь сулласан боловч хүүг гэрээс нь хол  шоронд үргэлжлүүлэн хорьсон байдаг. Хэргийг шалгаж байсан байцаагчийн “Би энэ хэрэгт холбогдуулан George Stinney гэх хүүн баривчиллаа. Тэрээр хэргээ хүлээж 15 инч урттай охидын толгой руу цохьсон төмрөө охидын дугуй олдсон газраас холгүй шуудуунаас олж болохыг хэлсэн ” гэсэн гар бичмэл  байдаг аж. Харин хүүгийн өөрийнхөө гэм бурууг хүлээсэн гарын үсгээ зурж баталгаажуулсан ямар ч баримт бичиг байдаггүй байна.

2004 онд Алколу тосгонд өссөн George Frierson гэх түүхч энэ хэргийг дахиж сөхөж 14 насандаа хэрцгийгээр цаазлуулсан хүүгийн хэргийг сонинд  эргэн сөхөн нийтлэсэн байна. Сонины нийтлэл Өмнөд Каролинагийн хуульч Steve McKenzie болон  Matt Burgess нарын анхаарлыг татаж хэргийг дахиж судалж, гэрчүүд болон өмнөх баримтуудыг судлаж эхэлсэн байдаг.
Хэрэг гарах яг тэр үед George Stinney-тэй хамт байсан гэх үеэл залууг худал үнэнийг шалгах төхөөрөмжөөр шалгаж, тухайн үед охидыг  шуудуунаас олсон гэрчээс ч мэдүүлэг авчээ. Гэрч  шуудуу болон тэр хавиар ямар ч цус байгаагүй, тэгэхээр тэднийг өөр гөзөр хөнөөгөөд тийш нь авчирсан байх магадлалтай гэжээ. Мөн  Stinney-тэй хамт шоронд байсан гэх эрэгтэй түүнийг энэ хэргийг хийгээгүй, гэм буруугээ гэдгээ байнга хэлдэг  байсан  гэжээ.
Нөгөө талд  шийтгэл нь өсвөр насны хүүхдэд хэрцгий байснаас бус хүүг энэ хэргийг үйлдсэн нь үнэн гэж үзэх талууд ч бас байгаа юм.
Ямартай ч Өмнөд Каролинагийн шүүх 14 настай хүүг цаазлуулснаас 70 жилийн дараа шүүхийн шийдвэрийг буруу байсан гэсэн шийдвэр гаргасан билээ.
https://www.youtube.com/watch?v=BNarYKEaHgY
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...