Улсын бүртгэлийн шинэ хууль бөөн хүнд суртал юм биш үү

Энэ сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн дагуу иргэд төрийн үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй авна гэж ярьж, сурталчилж байна. Гэтэл хачир дээрээ жирийн иргэдэд хүндрэл чирэгдэл бүр ихээр үүсгэж эхэллээ. Ганц жишээ дурдахад, дүүрэг, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгох захирамж гаргасны дараа иргэд шууд газрын гэрээ, гэрчилгээ бичүүлээд авдаг байв.

Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 болон 28 дугаар зүйлийн дагуу эхлээд газрын алба захирамжийн дагуу материалуудаа бүрдүүлээд дундын мэдээллийн санд оруулна, дараа нь 5 хоногийн дотор эх хувиар нь эд хөрөнгийн бүртгэлийн газар хүргүүлнэ. Түүний дараа улсын бүртгэгч бүртгэж баталгаажуулан “Г” дугаар өгнө. “Г” дугаарын гэрээ, гэрчилгээн дээр бичсэний дараагаар иргэнд гэрээ, гэрчилгээг өгөхөөр зохицуулагджээ.

Тэр ч бүү хэл улсын бүртгэлийн газрын бүртгэгч тухайн захирамжийг бүртгэхээс ТАТГАЛЗАХ ҮНДЭСЛЭЛ байхгүй бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд мэдээллийг бүртгэнэ гээд заачихсан байх юм.

Нэг үгээр бол бүртгэгч татгалзвал Таны газрын гэрээ, гэрчилгээг олгохгүй гэх үндэслэл ч үүсээд байна. Ингээд өмнө нь ганцхан газрын албыг харж суудаг байсан бол одоо дээр нь нэмээд улсын бүртгэгчийг хахуульдаж, найрах бас нэг үе шат нэмэгдэх нь л дээ.

Засаг дарга хянаж хянаж арай гэж захирамжаа гаргахад улсын бүртгэл бүртгэхгүй гэвэл нөгөө Засаг даргын эрх хэмжээ бас яах болж байна аа. Энэ мэт дахиад л төрийн хүнд суртал нэгээр нэмэгдлээ. Нөгөө хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилгээ хаана байна аа эрхэм хууль санаачлагчид аа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...