“Дакар” раллид Монголоос ах дүү хоёр тамирчин өрсөлдөнө

“Дакар-2019”  ирэх оны 01.06-01.17-ны өдрүүдэд Перу улсын 5000км элсэн цөлд 10 үе шаттайгаар явагдана. 41 дэх удаагийн энэ Дакар раллид Монголоос SxS ангилалд жолоочоор Ө.Бямбацогт, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр нар уралдахаар бэлтгэлээ базааж байна.

 Тамирчид маань  ах дүүс бөгөөд Авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр Монголын авто спортын 23 жилийн түүхтэй хамгийн том уралдаанд гурван жил дараалан оролцож, хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн, шилдэг тамирчин  бол дүү  Ө.Бямбацогт нь  авто спортын ралли ангилалд маш богино хугацаанд өндөр амжилт үзүүлж байв.

Дакар ралли нь Францын (Amaury Sport Organization) спортын байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 1978 оноос эхлэлтэй бартаат замын олон өдрийн уралдаан юм.
Дэлхийн хамгийн аюултай, бартаат замын олимп ч гэж нэрлэдэг. Учир нь уралдаан дэлхийн хамгийн саад бартаа ихтэй, цаг уурын онцгой бүс нутгуудыг дамжин зохион байгуулагддагаараа онцлогтой.

Энэхүү уралдаан нь сонирхогчдын болон мэргэжлийн гэсэн үндсэн хоёр ангиллаас бүрддэг бөгөөд одоогоор нийт оролцогчдын 80 орчим хувийг сонирхогчдын ангиллын тамирчид эзэлж байна. Бусад төрлийн раллигаас илүү хүнд, саад бартаа их тул энгийн авто тээврийн хэрэгслүүдээс хэд дахин илүү тоноглогдсон жинхэнэ бартаат замд зориулагдсан маш хүчтэй, бат бөх техник хэрэгсэл шаарддаг тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн уралдаан юм.
Одоогоор Дакар раллид дэлхийн өнцөг булан бүрээс 350-500 тамирчин тогтмол оролцдог, дэлхийн олон сая үзэгчтэй уралдааны тэргүүнд бичигдэж байна. 2016 оны статистик мэдээллээс харахад, уралдаанд 60 орчим орны 700 гаруй тамирчин оролцсон. Нийт үзэгчийн тоо 40 сая. Телевизийн шууд дамжуулалтыг давхардсан тоогоор 1 тэрбум гаруй хүн үзжээ. Уралдааны үеэр дэлхийн 190 орчим улсын телевизийн сувгууд тогтмол шууд дамжуулалт хийхээс гадна мэдээ сурвалжлага бэлтгэн үзэгчдэд хүргэдэг байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...