АНУ сэтгүүлчийн үхэлтэй холбогдуулан Саудын Арабынхныг нутагтаа хөл тавихыг хориглолоо

Саудын Арабын эрх баригчдын явуулж буй бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашкажи энэ сарын 2-нд Туркийн нийслэл Истанбул хот дахь улсынхаа Ерөнхий Консулын газар гэр бүл салгах бичиг баримт бүрдүүлэхээр очсоныхоо дараа алга болсон.
Түүнийг Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газар руу орсных нь дараа дахиж хэн ч хараагүй  бөгөөд Консулын газрын ойролцоо байрлуулсан камерын бичлэгээс үзэхэд сэтгүүлч Консулын газраас гарч яваагүй нь харагддаг. Хашкажигийн сүйт бүсгүй болох Туркийн иргэн Хатиже Женгиз Консулын газрын ойролцоо түүнийг хүлээж байжээ. Тэрээр сүйт бүсгүйдээ Консулын газраас буцаж гарч ирэхгүй бол Туркийн эрх баригчидтай холбогдоорой гэж  дипломат төлөөлөгчийн газар руу орохоосоо өмнө хэлсэн байдаг. 
Түүнийг алга болсноос хойш Саудын Арабын дипломат төлөөлөгчийн газарт амийг нь хөнөөсөн гэж Турк  болон АНУ-ын талууд үзэж байсан ч Саудын Арабын эрх баригчид энэ таамгийг удаан  хугацаанд эрс няцаасны дараа саяхан хүлээн зөвшөөрсөн билээ. Тэд Жамал Хашоггигийн аллага том алдаа байсан гэж хүлээн зөвшөөрөөд уг хэргийг засгийн хяналтаас гадуур үйлдсэн. Энэ нь том алдаа байсан бөгөөд үүнийгээ нуухыг оролдсон нь байдлыг хурцатгасан. Энэ хэрэгт угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман уг хэрэгтэй огт холбоогүй гэж мэдэгдсэн юм. Саудын Арабын зүгээс мэдээлснээр тэд энэ хэрэгт 16 хүнийг холбогдуулан шалгаж байгаа ажээ.

Тэгвэл энэ  хэрэгтэй холбоотойгоор Саудын Арабын зарим иргэнийг АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хориглохоор АНУ-аас шийд гаргажээ. Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео “Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан олгох юмуу АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэхийг хүссэн бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжийг нь хасна гэж мэдэгдсэн” байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...