Хөгшрөлтийг сааруулж залуу насыг авчрах эрдэмтдийн шинэ жор NMN гэж юу вэ

Хөгшрөлтийг сааруулж урт наслах  нь хэн бүхний хүсэл. Тийм ч болохоор үе үеийн эрдэмтэд хөгшрөлтийг удаашруулж, наслалтыг уртасгах боломж арга замыг хайж ирсэн. Хүн төрөлхтөний мөнхийн энэ хүсэлд хариу өгөх  нэгэн судалгааны дүнг  2013 онд эрдэмтэд нийтэд танилцуулж байв.  Тэр нь NMN /nicotinamide mononucleotide/ буюу Эн Эм Эн гэх бодисын талаарх сонирхолтой судалгаа байсныг  зарим хүн санаж байгаа байх. Уг бодисыг анх Вашингтон их сургуулийн профессор Имай Шиничиро дэлгэж хулгана дээрх хийсэн туршилтын  талаараа мэдээлж байв. Тэд чихрийн шижин өвчнөөс үүдэн өөхөлж таргалсан хулганад Эн Эм Эн-ийг долоо хоногийн турш уулгаж туршихад цусан дахь глюкозын хэмжээ хэвийн хэмжээнд хүрч, өвчин бүрэн эдгэсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй уг хулгана ердийн хулганаас 16% урт наслажээ. Чихрын шижин өвчин ихэнх тохиолдолд хөгшрөлтийн улмаас нойр булчирхайн ажиллагаа алдагдсанаас шалтгаалж үүсдэг өвчин. Тиймээс эрдэмтэд зориуд ийм өвчтэй хулгана сонгон судалсан хэрэг.

 Эн Эм Эн нь ямар ч амьтны биед байдаг, эсийн доторхи витаминтай төстэй бодис гэж болно. Өөрөөр хэлбэл авакода, брокколи гэх мэт  зарим жимс хүнсний ногоонд байдаг витамин B3 -тай төстэй бодис аж. Энэ  бодис хүний биед  угаас байдаг боловч нас ахих тусам түүний хэмжээ багасдаг байна. Тухайлбал 50 настай үед  20 настай байх үеийнхээс хэмжээ нь 50 хувиар  буурсан  байдаг аж.  Харин хэмжээг зохиомлоор нэмэгдүүлснээр хөгшрөлт удааширч, наслалтай холбоотойгоор ажиллагаа нь алдагдсан эрхтэн дахин сэргэдэг байна.  Эн Эм Эн нь эмчлэгдэх боломжгүй гэгдэж байгаа өвчинг эмчлэхэд ашиглагдах магадлал тун өндөр байна. Тухайлбал тархи хөгширч, мэдрэлийн эсүүдийн тоо цөөрснөөс үүдэх Алцгеимер өвчний эхний шатанд хэрэглэснээр өвчлөлийн явцыг эрс сааруулах боломжтойг хулгана дээр хийсэн туршилтууд харуулсан юм.

 Мөн энэ судалгааны дараа Харвардын их сургуулийн профессор Дэвид Сэнклеир мөн л хулгана дээр туршилт хийж Эн Эм Эн-ий залуужуулах нөлөөг нээсэн. Тэрээр 22 сартай буюу хүнээр  бол 70 настай хүнтэй тэнцэх хөгшин  хулганад 7 хоног дээрх  бодисыг уулгасан байдаг. Ингэхэд  хулганын бие махбод нь 6 сартай хулганатай адил болон залуужжээ. Хүний тархины Гипоталамус (Hypothalamus) биеийн бүхий л эрхтэнд хөгшрөлтийг зогсооход чиглэсэн хүчтэй дохиолол илгээж байдаг нь сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болсон. Гэхдээ энэ дохиоллын хэмжээ бас л насжилттай холбогдон буурдаг байна. Эн Эм Эн-ийн үйлчилгээгээр уг дохиоллын хэмжээг нэмэгдүүлж байгааг тогтоожээ. Профессор Дэвид Сэнклеир хулгана дээрх энэ туршилтаа өөр дээрээ хийж батлан харуулахыг хичээжээ. Тэрээр өдгөө 48 настай бөгөөд Эн Эм Эн бодисыг өдөрт 500 мг-аар 2 жилийн турш уусан байна. Үүний дараа шинжилгээ хийхэд түүний бие 31 настай хүнийхтэй адил түвшинд байгаа гэсэн дүн гарчээ. Тэрээр энэ талаараа, “ Би Эн Эм Эн-ийг 40 нэлээд гарсан хойноо ууж эхэлсэн. Энэ насанд өглөө эрт босоход  хэцүү болох, өдөр  ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Одоо бол надад  тийм шинж тэмдэг  байхгүй. Бие махбодь болон тархи сэтгэн бодох ажиллагаа маань маш сэргэг цовоо болсон. Дасгал хөдөлгөөн хийх эрч хүч надад байна, гэхдээ би дасгал ер нь хийдэггүй хүн” гэж хэлсэн байдаг.

Хэрэв судалгаа цаашид амжилттай үргэжилвэл хөгшрөх, насан өтлөх хэмээх ойлголт арилж, 90, 100 насласан ч 20 настны адил залуу бие махбодио хадгалж үлдэх, дундаж наслалтыг 150 болгох сайхан ирээдүй байгаа гэж эрдэмтэд үзэж буй.

Судалгааны дээрх дүнгүүд ил болсноос хойш таван орчим жил өнгөрч эрдэмтэд судалгааг илүү нарийвчлан үргэлжлүүлсээр байна. Эн Эм Эн гэх энэ бодисын талаарх судалгаа дуусаагүй ч 2015 оноос эхлэн өндөр хөгжилтэй зарим оронд тус бодисыг эмнэлгийн нөхцөлд хүний биед хийж эхлээд  байгаа аж.  Мөн эм үйлдвэрлэгч нар ч Эн Эм Эн-ийг их хэмжээгээр үйлдвэрлэх технологийг бие даан боловсруулж АНУ, Япон зэрэг улсад аль хэдийнээ зах зээлд борлуулж  эхэлжээ. Amazon гэх мэт худалдааны сайтуудаас та янз  бүрийн тунтай NMN гэх шошготой бүтээгдэхүүнийг харж болно. Зарим эх сурвалж судалгаа бүрэн дуусаагүй байхад алсдаа хүнд хэрхэн нөлөөлөх зэргийг судлаагүй байхад зах зээлд борлуулахыг буруу гэж үзэж байгаа юм.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...