Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг сургуулийн цогцолбор барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн Газрын албанаас Чингэлтэй дүүрэгт нэг цэцэрлэг, хоёр цэцэрлэг, сургуулийн цогцолбор барих газар, мөн 38 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар, 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн өмнө тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 47 нэгж талбарын 22756 м2 буюу 2.2 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дууслаа.

Шинээр сургууль, цэцэрлэг барих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 47 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал,

Ø  ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 17, 18 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар,

Ø  ЧД-ийн 14 дүгээр хороо, Хайлаастын 16, 17, 18 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

Ø  ЧД-ийн 12 дугаар хороо, Булгийн 3, 5 дугаар гудамжинд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газар,

Ø  ЧД-ийн 12 дугаар хороо, 138 дугаар сургууль, 220 дугаар цэцэрлэгийн цогцолборын хажууд түшиц хана барих газар

Ø  ЧД-ийн 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамжинд 175 ортой хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай барих газрыг тус тус чөлөөллөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...