Завхан аймагт “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалт болов

Завхан аймаг Соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 сарын 21-ны өдрийн “Их наадам зохион байгуулах тухай “ 01/171 дугаар тушаалыг үндэслэн  Аймгийн  Засаг даргын 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн А/273 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхан шатны салбар хороог байгуулан ажиллалаа. Наадмын холбогдох удирдамжийг 24 суманд мэдээлж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар  өгч иргэдэд наадмын анхан шатны шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэсэн. 2018  оны 06 сарын 08-ны өдөр наадмыг зохион байгуулах  салбар хороо хуралдан тус наадмыг урд, хойд, зүүн, говийн, төвийн  гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж анхан шатны шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Иймд  Завхан аймгийн хэмжээнд  5 бүсэд хувааж анхан шатны  шалгаруулалт явуулах комисс томилогдон  тухайн өвлөн уламжлагч, өв тээгч нарыг орон нутагт нь бүтээлтэй нь  танилцаж шалгаруулах ажлыг зохион байгууллаа.  ”Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 23 сумын 116 ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд 08 сарын 11-15-нд Улаанбаатар хот Хүй долоон худагт зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд Завхан аймгаас 5 ай савын хүрээнд 17 төрөлд 25 өвлөн уламжлагч, ардын авьяастнууд оролцохоор шалгарлаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...