Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар 54 төслийг дэмжив

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Цогзолмаа удирдан явуулав. Хуралд зөвлөлийн гишүүд, захиалагч яамдын төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг эцэслэж, улмаар шинжлэх ухаан, технологийн төсөл болгон зарлах асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг БСШУСЯны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл танилцуулав. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүд саналаа илэрхийлж, асуудлыг хэлэлцлээ.

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хурлаар салбар зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулж ирүүлсэн нийт 54 асуудлыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүхэд танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...