Эко залуус Хар зүрхний Хөх нуурын хур хогийг цэвэрлэжээ

Аюултай хог хаягдлын үндэсний холбооны санаачилгаар Монголын аялал жуулчлалын холбоо, Эко ТВ, Эко орчин ХХК, Жи Юниверс Моторс ХХК, Алтан Оршихуй Корпорацийн залуус хамтран “Ул мөргүй аялцгаая” хог цэвэрлэгээний арга хэмжээг байгалийн үзэсгэлэнт газар болох Хар зүрхний Хөх нуур орчимд зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээг хийхэд Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын байгаль орчны хяналтын байцаагч Н.Энхбаяр болон нутгийн удирдлагын зүгээс дэмжин хамтран ажиллалаа.

Цэвэрлэгээний ажлын гол зорилго нь гадаад, дотоодын аялагчдад байгальд хог хаяхгүй аялахыг уриалах, байгальд ил задгай хог хаягдал хаяснаас үүдэн хүрээлэн буй орчин бохирдон экосистемийн тэнцэл алдагддаг тухай мэдээлэл олон нийтэд хүргэх явдал юм. Харзүрхний хөх нуур орчмоос ойролцоогоор 600-800 орчим кг хог хаягдал түүж цэвэрлэсэн ба нийт хог хаягдлын 4 хувь нь хуванцар хог хаягдал, 15 хувь нь шил, лаазны хог хаягдал, 25 хувь нь гялгар уут, 10 хувь цаас, ариун цэврийн хэрэглэлийн хаягдал, 4 хувь нь бусад ахуйн хог хаягдал, нэг хувь нь аюултай хог хаягдал (батерей, асаагуур, газ) байв.

Аялал жуулчлалын улирал эхлэж байгаатай холбогдуулан Аюултай хог хаягдлын үндэсний холбооны зүгээс аялагч, амрагчдаа байгальд ил задгай хог хаяхгүй “УЛ МӨРГҮЙ АЯЛЦГААЯ” уриалгыг хүргүүлж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...