УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар иргэдийг амралтын талбайтай болголоо

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 59 дүгээр тойргийнхоо сонгогчидтойгоо уулзлаа.  Тэрбээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  2, 5 дугаар байрны  шинээр хийсэн тохижилтын ажилтай танилцав. Тус хорооны 2 дугаар байрны арын хэсэг буюу “Эск” төвийн өмнөх талбайд 2012 оноос хойш олон жил орон сууцны барилга барих маргаан үргэлжилсний эцэст энэхүү асуудлыг шийдвэрлэж  оршин суугчдад зориулсан амралт чөлөөт цагийн талбай болгон хүлээлгэж өгсөн юм. Энэ үеэр дүүргийн сонгогчид Д.Цогтбаатар гишүүнээс зарим зүйлийг асууж тодруулж байв. Тухайлбал, сүүлийн үед эдийн засагт багагүй өөрчлөлт гарсан, хамгийн энгийн жишээ гэхэд долларын ханш тогтвортой байгаад иргэд талархалтай байгаа. Гэхдээ улстөрчдийн хоорондын үл ойлголцол иргэдийг бухимдуулж байгаа төдийгүй энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг сонгогчид онцлон хэлж байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариулахдаа, “Монголын эдийн засгийг тогтвортой болгох хэрэгтэй байна. Хүн бүрт эдийн засгийн өсөлт тэр болгон мэдэгдэхгүй байж магадгүй. Цаашдаа эдийн засгийн өсөлт тогтворжихгүйгээр хувь хүний амьдрал явна гэж байхгүй. Бидний хувьд цаашдаа анхаарч ажиллах олон зүйл бий. Би саяхан барууны орнуудаар ажиллаад ирлээ. Нэг жил зургаан сарын дотор эдийн засаг нэгэнт муудсан үед сэхэл авахад их хэцүү байдаг. Бусад орнууд ч адилхан. Өнгөрсөн хугацаанд Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Эхний улиралд эдийн засаг зургаан хувь өссөн байна. Хятадын дараа Зүүн хойд Азидаа өсөлтөөрөө хоёрдугаарт орсон гэсэн үг. Худалдааны тэнцэл эерэг болж валютын ханш унахаа больсон. 5000 төгрөгт хүрэхгүй бол их юм гэж ярьж явсан үе бий. Ханш унахаа болих үед иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа. Бидний хэрэглэж байгаа хэрэглээ бүгд импортынх. Саяхан Ерөнхий сайд Хятад улсад айлчилсан.

Энэ айлчлалын үеэр нэг тохироо хийсэн. 30 саяас доошгүй нүүрс гаргая, уул уурхайгаа голлож ярихгүй ч гэсэн одоо гарч байгаа асуудлаа ярьж цэгцэлж авахгүй бол энийгээ голоод хаяж болохгүй. Өөрөөр хэлбэл, найдвартай ар тал байх ёстой. Дэлхий даяар нүүрсний хэрэглээг бууруулж байгаа хэдий ч Монголоос 30 саяас доошгүйг авъя гэдгийг тохирсон. Мөн цэвэрлэх байгууламжийг цэвэрлэнэ гэж байгаа. Сая Ерөнхийлөгч Х.Баттулгатай Си Жинпинь дарга уулзаад хэлж байна. Цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгнө гэсэн. Бид цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх  ажлыг эхэлсэн байгаа. Цэвэрлэх байгууламжийн гол инженерийн ажлыг Хятадын тал хариуцаж ажиллана. Мөн утаагүй түлш чухал юм байна. Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй шийдвэр гаргалаа. Яндан дээр жижигхэн аппарат тавина. 800 хэт хүртэл халдаг. Гарч байгаа утаа нь тэндээ задраад цэвэр утаа болдог юм байна. Хортой утааг задалж өгөх асуудал байна. Богино хугацаанд утаанаас салах гарцыг хайж байна. Төсвийн алдагдал багасч байгаа. Гадаад бодлогын зүгээс хийж байгаа ажил бол Хар жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Эргэн тойронд асуудал хүнд байсан. Хар жагсаалтаас гаргахад хоёр сарын хугацаанд ажиллалаа. Хоёр хөршийн харилцаа хүнд байсан. Одоо бол харилцаа сайжирч эхэлсэн. Хил дээр дугаарласан 100 гаруй км дугаарлалт багассан. Эдгээр асуудлыг цэгцэлсэн. Гадаад харилцааны нэг бодлого бол монголчууд дайсангүй байх ёстой, аль болох олон андтай байх ёстой” гэж үзэж байгаа гэлээ.

Үүний дараа Д.Цогтбаатар гишүүн  Бага тойруугийн 5 дугаар байр, 14 дүгээр цэцэрлэгийн дунд хэсэгт улсын төсвийн 80  сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн орон сууцны хорооллын дундах автозамын засварын ажлыг хүлээлгэн өгсөн юм. Уг автозам засварын ажлыг Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зарласан тендерт шалгарсан “Цэлмэг зам” ХХК богино хугацаанд амжилттай хийсэн байна. Уг үйл ажиллагаанд НАЗХГ-ын хяналтын инженер н.Түмэндэмбэрэл, гүйцэтгэгч компанийн удирдлагууд, оршин суугчид, иргэдийн төлөөлөл оролцов. Үүнээс гадна БНСУ-ын сайн дурын байгууллагын эмч нарыг Монголд урьж авчирч,  Сүхбаатар дүүргийн 6 хорооны 150 иргэнд нүдний эмчийн үзлэг хийлгэж, харааг нь шалгаж шил зүүх шаардлагатай хүмүүст  шилний хүрээг өөрсдөөр нь сонгуулж  үнэ төлбөргүйгээр хийлгэж өгөв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...