Х.Тэмүүжин: Монголоо хэдээр худалдсанаа зарла

Ойрын өдрүүдэд Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д жинхэнэ гишүүнээр элсэх эсэх асуудлаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөөд байна. Энэ сэдвээр УИХ-ын гишүүд, улс төрийн зүтгэлтнүүд өөрийн байр сууриа илэрхийлээд эхэлжээ. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ШХАБ-д Монгол Улс элсэх нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн байна. Харин мөн л гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Лу.Болд энэ асуудлыг нэг тийш нь шийдэх цаг болсон гэж ярьжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумяабазар ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг дэмжиж байгаа бөгөөд Засгийн газар ч ийм байр суурьтай гэх тайлбар өгсөн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан болсон хоёр ч томоохон арга хэмжээнд оролцохдоо Монгол Улс ШХАБ-д элсэхэд буруудахгүй гэсэн утгатай үг хэлсэн юм. Төрийн тэргүүний энэ байр суурийг дэмжих хэсэг байхад маш хүчтэй шүүмжилж, эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байгаа юм. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжингийн өөрийн твиттер хуудсанд бичсэн зүйл шуугиан тариад байна.

Х.Тэмүүжин “Энэ хоёр хүний өнгөн дээр Монгол зарагдах учиртай байж дээ. Таарсан таар шуудай нар. Юугаар улсаа сольж байгаагаа ил тод зарлах хэрэгтэй. Бид энэ наймаачдын наймаанд ямар үнэтэй байгаагаа мэдчих юмсан” хэмээн ШХАБ-ын талаарх үзэл бодлоо бухимдангуй илэрхийлжээ. Түүний энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандсан болох нь тодорхой байна. ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ-аас гаргана. Тэрнээс наана энэ мэт эсэргүүцэлтэй олон нүүр тулах нь гарцаагүй.

ШХАБ-ын гишүүнээр элсвэл хоёр хөршөөсөө эдийн засаг болоод бусад зүйлээр хараат байдал руугаа аажмаар гулсана гэж эсэргүүцэгчид хэлдэг. Гуравдагч хөршүүд рүү чиглэсэн гадаад бодлого бүдгэрэн замхарч, дэлхийн улс гүрнүүдээс тусгаарлагдах эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэдэг. Харин ШХАБ-ын гишүүнээр элсэх цаг болсон гэж үзэж байгаа хүмүүс Монгол Улс бүс нутгийнхаа хөгжлөөс тасрах учиргүй гэх тайлбарыг өгч байгаа юм.

1 сэтгэгдэл

  1. Keep up the great work, I read few posts on this site and I conceive that your website is real interesting and contains bands of fantastic info .

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...