НӨАТ-ын урамшууллаас 50 саяыг хожсон азтанд батламж гардуулав

НӨАТ-ын тавдугаар сарын урамшууллаас 50 сая төгрөг хожсон супер азтан Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Г.Батцэцэгийг өнөөдөр ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Гааль, татвар, санхүү мэдээллийн технологийн төвийн захирал С.Орхонтамир, дэд захирал Б.Биндэръяа нар гэр бүлийнх нь хамт хүлээн авч уулзан, батламжийг нь гардуулан өглөө.

Тодруулбал, 2018 оны тавдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны тавдугаар сарын 19-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 19,361,694 баримт хамрагдсан билээ.

Энэ удаагийн тохирлоор 10 сая төгрөгийн 1, 5 сая төгрөгийн 16, 1 сая  төгрөгийн 174, 200 мянган төгрөгийн 1769, 50 мянган төгрөгийн 17549  баримт тохиролд таарч, нийт 19509 иргэн азтан болж, 50 сая төгрөгийн супер азтан 1 тодорсон юм. Супер азтан Г.Батцэцэг сумынхаа “Наранзаяат” хэмээх дэлгүүрээс 8500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримтаараа ийнхүү супер азтан болжээ. Тэрбээр 2017 оны зургадугаар сарын баримтаар 100 мянган төгрөг хожиж байсан гэнэ.

Дашрамд дурьдахад, Сүхбаатар аймгийн Наран сум аймгийн төвөөсөө 220 км-т байдаг бөгөөд хилийн сум гэдгийг Г.Батцэцэгийн аав Ч.Гомбожав гуай хэлж байсан юм. Мөн тэрбээр сумынх нь 10 орчим дэлгүүр бүгд НӨАТ-ын баримт өгдөг хэмээгээд хүн бүхэн баримтаа авч, байнга бүртгүүлбэл, азтан болох нь байна шүү гэсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...