Монгол орныхоо ойг хамгаалах үйлсэд сэтгүүлчид нэгдлээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлдэг. Уг төслийн нэгжээс санаачлан “Монгол орны ой ба сэтгүүлчдийн үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Монгол орны ойн өнөөгийн байдал, энэ чиглэлээр дагнан ажилладаг байгууллага, нөхөрлөлүүдийн тогтолцоо, тулгамдаж буй асуудлыг энэ үеэр хөндөн ярилцав. Байгаль орчин, тэр дундаа ойн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд сургалтын гол зорилго оршиж буйг албаны хүмүүс онцолж байлаа.

Энэхүү сургалтад БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго, хэвлэл мэдээллийн үндэсний зөвлөх Ц.Цэвээнхэрлэн, төслийн зөвлөх, доктор, профессор Д.Энхсайхан, Ойн судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтэн Б.Ганзориг, Б.Бат-Очир нар өөрсдийн хариуцдаг чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Сургалтад Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дархан-Уул зэрэг ой бүхий таван аймгийн 10, төвийн хэвлэл мэдээллийн 10 нийт 20 сэтгүүлч хамрагдаж Монгол орны байгаль хамгааллын бодлого, Монгол орны ой, түүний нөөц, ойн хөнөөлт шавж ба төсвийн зарцуулалт, ой ба мод бэлтгэл, хамтын оролцоотой ойн менежмент, ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойн нөхөрлөлийн хяналт зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Энэхүү сургалтыг цаашид ой бүхий аймгуудад зохион байгуулж, сэтгүүлчдийг халуун цэг дээрээс нь дээрээ нь сурвалжлага бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх юм. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...