Анагаах ухааны том найдвар нь болсон “Үүдэл эс” гэж юу вэ?

Үүдэл эс гэх нэр  томьёо олон улсын практикт эмчилгээ, оношлогоонд өргөн ашиглах болсныг та лав дуулсан байх.

Тэгвэл эрдэмтдийн идэвхийлэн судалж анагаах ухаанд нэг шинэ,  шинэ алхмыг  бий болгож буй үүдэл  эс гэж чухам юу бэ.

Үүдэл эс гэж эд эрхтэний ялгаран хөгжиж төрөлжөөгүй үеийн эсийг /stem cell/ хэлдэг  ажээ. Үүдэл эсийн өөрийн мөн чанар нь өвчилсөн, хөгширсөн эсийг шинэчлэж байх үүрэгтэй байна. Иймээс эрдэмтэд үүдэл эсийн энэ шинжийг нь анагаах  ухаанд  ашиглахаар ажиллаж байгаа юм . Өөрөөр  хэлбэл, үүдэл эсийг ашиглан цусны судасны гэмтлийг эмчлэх, тархины гэмтсэн эсийг нөхөх, цусны хавдарын эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг олон өвчнийг эмчлэхэд хэрэглэх боломжтой ажээ. Мөн эд эрхтэний хөгжлийн механизмыг улам гүнзгийрүүлэн  танин мэдэхэд ихээхэн ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна.

Анхны төлөвт шилжсэн эсээс ямар ч төрлийн эд эрхтэнг ургуулах боломжтой бөгөөд үүдэл эсийг ашиглан өвчтөний өөрийнх нь эд эсийг гарган авах, цаашид хүний янз бүрийн эрхтэнг лабораторид ургуулах бололцоотой болсноор нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг шинэ шатанд гаргах, хүний урт наслах боломжыг ихээхэн нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд найдаж  байгаа юм.

Үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх талаар одоогоор чихрийн шижин судлал, мэдрэл судлал болон зүрх судлал гэсэн 3 том салбарт нилээдгүй ахицтайгаар судалгаа шинжилгээ олон улсад хийгээд  байгаа юм байна.

Мөн өндөр насны кретинизм, паркинсон зэрэг өвчнөөр өвчлөгсдийн эмчилгээнд үр дүнгээ өгч  эхэлсэн байна. Тухайлбал, AHУ-ын анагаахын эс судлалын хүрээлэнд хийсэн судалгаагаар зүрхний дутагдал бүхий өвчтөнд үүдэл эсийн эмчилгээ хийсний дараа бүрэн сэргэлт бий болжээ. Мөн АНУ-ын Калифорны их сургуулийн профессор Рональд Мицүясү тэргүүтэй эрдэмтэд ДОХ өвчнийг анагаахад генийн эмчилгээг ашигласан клиникийн туршилтуудын нэг нь итгэл төрүүлэхээр үр дүнд хүрсэн гэх мэдээ ч дуулдав. Энэхүү туршилтанд 74 өвчтөнд хийсэн генийн эмчилгээний үр дүнд дархлалын системд үзүүлж буй вирүсийн үйлчлэл буурсан үр дүн гарчээ.Мөн саяхан  Нигерт хийсэн судалгаагаар үүдэл  эсийг ашиглан үс халзрах, үсгүй болох эмгэгийг эмчилж болохыг баталсан байна.

Манай улсын хувьд үүдэл эсийн талаар эрүүл мэндийн салбарт дорвитой хийсэн судалгаа одоогоор байхгүй ажээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...