Хуванцар, муу нүдний шил хараа муутгадаг

Гудамжинд худалдаалагддаг нарны шилнээс үүдэлтэй хараа муудалт ихэсчээ.
Урин дулаан цаг ирж, хурц нар ээж эхлэхээр хүмүүс нарны шил зүүх нь олширдог. Хүмүүсийн олонх нь гудамж, талбай, томоохон худалдааны төвийн үүдээс зарж байгаа хямд үнэтэй хуванцар нарны шил худалдан авах нь элбэг. Ингээд зогсохгүй бага насны хүүхэддээ ч авч зүүлгэдэг. Гэтэл энэхүү шилнүүд нь гоёлын хуванцараар хийгддэг бөгөөд энэ нь нүдийг нарнаас хамгаалдаггүй.
Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ямар ч шил, цонхны тунгалаг шил ч нарны хэт ягаан туяаг шүүх чадвартай байдаг гэнэ. Харин хуванцар нь хэт ягаан туяаг шүүж чаддаггүй аж. Уг нь пластик /хуванцар/ дээр тусгай бүрхүүл түрхэж байж, нарны хэт ягаан туяаг шүүдэг, нүдэнд ач тустай байх шил хийдэг байна. Ийм нүдний шил нь өртгийн хувьд үнэтэй байдаг. Харин тусгай бүрхүүлгүй хуванцар нүдний шил нь хүний нүдэнд маш хортой бөгөөд нарны гэрэл бүүрхаар нүдний хүүхэн хараа томордог байгалын совин байдаг байна. Хуванцар шил зүүж, нарны гэрэл бууруулснаар хүүхэн хараа томорсон байдаг ба нүдний болор болон торлог эдрүү огт шилгүй байснаас илүү хортой туяа тусч, нүдийг хуурч гэмтээдэг. Ийм маягаар нүдээ гэмтээснээ мэдэхгүй, хараа нь муудсан хүний тоо сүүлийн жилүүдэд олширч байгааг эмч нар онцолж байна. Тиймээс хэт хямд төдийгүй илт хуурамч, хуванцар нарны шил сонгохгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эх үүсвэр: Өдрийн сонин

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...