Д.Жаргалмаа: Энэ жилийн “Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ онцлог зүйлүүд ихтэй болно

9
164

“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш болох гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Мэдээллийн эхэнд инновацийн талаарх ойлголтыг уншигчдад өгье. Инноваци бидний амьдралд яагаад хэрэгтэй юм бэ?

-Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг инноваци гэж ойлгож болно. Олон улсад инновацийг бүтээгдэхүүний, үйл явцын, бүтэц, зохион байгуулалтын, маркетингийн, логистикийн инноваци гэж ангилдаг. Монголд инноваци хоёр төрлөөр үүсч, хөгжиж байна. Нэгдүгээрт, шинэ санаанд судалгаа боловсруулалт, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийгдсэний дараа оюуны өмчид бүртгүүлж, бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нийлүүлэх замаар хөгжиж байна. Хоёрдугаарт, оюуны өмч, патентгүйгээр инноваци өөрөө бий болж байна.

Инновацийн үйл ажиллагаа өргөтгөн хөгжсөнөөр инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, чанар хүртээмжийг нь дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах,  мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд инновацийн үйл ажиллагааг чиглүүлж, ая тухтай амьдрах боломжийг нь сайжруулах гээд олон талын  ач холбогдолтой гэж үзэж байна.

 -“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ үеэр болох онцлох арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?

-“Монголын Инновацийн 7 хоног”  арга хэмжээг 2015 оноос эхлэн олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу  инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түншлэл, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээг БСШУСЯ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГШУТСан, ШУА, МҮХАҮТШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МТҮП, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын  инновацийн холбоо ТББ, Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд- “Start Up Mongolia” ТББ,  “Work Central” ХХК, “Start Up Marketing space” ХХК, “What3words” зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа.

Энэ удаад Дархан-Уул аймагт “ХАА-н технологи, инноваци 2018” форум, үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлог болж байна. Учир нь өмнөх жилүүдэд энэ үзэсгэлэн зөвхөн нийслэлд гардаг байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд танилцуулах форум, үзэсгэлэнг зохион байгуулах юм. Түүнчилэн гарааны бизнесийг дэмжих  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффисуудын нэгдсэн чуулга –уулзалтыг энэ сарын 12-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд анх удаа санаачлан зохион байгуулна. Энэ удаагийн чуулганыг олон улсад амжилттай яваа хамтын оффисуудын үүсгэн байгуулагчид болон Ази Номхон далайн Хамтын оффисуудын холбоотой (CAAP https://www.coworkingasiapacific.com ) хамтран зохион байгуулж байгаараа мөн  онцлог.

CAAP нь бүсийн хэмжээнд хамтын оффисуудын хамгийн том Unconference-ийг зохион байгуулдаг бөгөөд Co.Mo Unconference 2018-ийг бүсийн хэмжээнд Монголд анх удаа зохион байгуулж байгааг Монголын хамтын оффисуудын дэлхийд гарах, олон улсын хамтын оффисуудын туршлагаас суралцах томоохон боломж гэж бид харж байна.

Чуулганд Тайландын HUBBA Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Amarit Charoenphan, Канадын HUBUD Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Steve Munroe, АНУ -ын Techstars-ийн хѳрѳнгѳ оруулалтын сангийн Ази тив хариуцсан захирал Д.Бат-Октябрь болон Сингапур улсын Workcentral Singapore LTD үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Paul Lee нарын хүндтэй зочид илтгэл тавина.

-Хөтөлбөрөөс харахад “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болох юм байна. Энэ хурлын талаар товч мэдээлэл өгөөч?

-Шинжлэх ухааны академиас энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулна. Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялагаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Ойрын хугацаанд эрчимтэйгээр үр нөлөөгөө үзүүлэх олон салбарууд бий. Хиймэл оюун ухаан, сансрын технологи, дрон технологи, роботын технологи гэсэн энэ салбаруудыг онцолж болно.  Тиймээс уг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар Монгол Улс аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг хэрхэн угтан оролцох вэ, яаж хөл нийлүүлэн хөгжих вэ гэх мэтчилэн маш өргөн сэдвээр хэлэлцэнэ. 

-Сүүлийн үед залуу эрдэмтэн судлаачид олон боллоо. Энэ бол маш зөв хандлага. Инновацийн 7 хоногийн хүрээнд залуучууд руу чиглэсэн ямар арга хэмжээ, ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Master&Doctorate Student’s-2018 магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг БСШУСЯМонголын Залуу эрдэмтдийн холбоо, ШУТИС болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь магистрант, докторант оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа юм. Магистрант, докторант оюутнууд маань өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, шалгарсан нэг шилдэг магистрант, нэг шилдэг докторантын бүтээлийг өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна энэ хурлын үйл ажиллагаа нь бүгд англи хэл дээр явагддагаараа онцлог юм.

Мөн Залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээ болно. Энэ нь нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ ба оролцогчид 54 цагийн туршид  өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, гарааны бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтаа тооцоолж, компаниа байгуулах зэрэг бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авах оюутан, залууст ихээхэн өгөөгжтэй арга хэмжээ болно.

9 Сэтгэгдэлүүд

  1. Generisches Cialis Erfahrungen Aciphexwithoutaprescription Direct Progesterone Pills No Doctor Amex Accepted [url=http://cialibuy.com]buy cialis online[/url] Propecia De Minoxidil 5 Keflex Allergy Alternative Keflex And Constipation Dove Comprare Il Cialis Yahoo [url=http://demalan.com]viagra[/url] Purchase Provera Abnormal Menstruation With Free Shipping Cialis Original Preis

  2. Natural Viagra Pharmacy Online Cialis Contrareembolso Foros [url=http://cialiorder.com]cialis 5mg best price[/url] Rxpillshop Kamagra Trop Cher Tamoxifen Bodybuilding [url=http://staminamen.com]cialis vs viagra[/url] Generic Amoxicilina Website Fedex No Doctor Where To Buy Alli In Canada Lioresal Acheter En Canada [url=http://ciali20mg.com]cialis 5 mg[/url] Levitra En Streaming Amoxicillin Breastfeeding Milk Supply Elocon With Free Shipping Generisches Viagra Sildenafil Citrate Cipro Keflex Propecia Aeat [url=http://tadalafonline.com]cheap cialis[/url] Tadalafil 20mg Price

  3. What Is Priligy Buy Orlistat Online Canada Finasteride 5mg Side Effects [url=http://antabusefast.com]disulfiram[/url] Propecia Covered By Insurance Hair Transplant Keflex And Breast Milk Viagra Che Effetto Fa Kamagra 100mg Dosage Buy Atomoxetine Online India [url=http://4rxday.com]cialis[/url] Buy Amoxicillin Online 400 Mg Acyclovir Fast Candian Shipping Forum Viagra 50 Mg Azithromycin Places [url=http://buylevi.com]levitra from canada[/url] Vigra Sales And Best Prices Propecia Langzeitwirkung Apotex Kamagra Cheap Viagra Us Companies Only [url=http://cial20mgprice.com]generic cialis from india[/url] Propecia Testicular Shrinkage Taking Amoxicillin Long Term

  4. Сейчас мобильный есть у каждого! А вы знаете, что можно скачать TutuApp, в котором есть миллионы бесплатных приложений и игр для Андроида и Айфона? Игры по типу Pokemon Go, Clash Royale и другие доступны абсолютно бесплатно! Детали на сайте [url=https://tutuap.ru]Скачать TutuApp[/url]. Скачивайте ТутуАпп и наслаждайтесь свободой выбора!

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here