Сүхбаатар жанжин улсын нийслэлээ “Хасбат” хэмээн нэрлэх юмсан гэж ярьж байжээ

Нийслэл Улаанбаатарын нэрийг солих гэж байгаа тухай цуу хаврын салхи шуургатай хамт хотын хов болон шуурч байх шиг, үнэн худлыг бүү мэд, гэхдээ олны үг ортой гэдэг. Богдын хүрээ нийслэл Хүрээ хэмээн нэрлэгдээд 106 жил, улсын нийслэл Улаанбаатар хот гэж нэрлэгдээд 94 жилийн нүүр үзжээ. 1924 оныг хүртэл Урга буюу Өргөө гэж гадаадын сонин хэвлэлд бичигдэж байв. Ардын хувьсгалын дараа буюу 1924 оны үеэс МХЗЭ-ийн гишүүдээс Нийслэл хүрээнд шинэ нэр өгөх сэдэл гарч улмаар тухайн үеийн дарга, сайд нар, эрдэмтэн сэхээтнүүд, нэр нөлөө бүхий бусад хүмүүсээс санал асуулга авсаныг Уриа нэртэй сонинд тэмдэглэсэн нь бидний үед хүрч ирсэн ч үүнийг бид нэг их тодруулан ярилгүй харин Улсын анхдугаар их хурлын тэмдэглэл дэх хэдэн саналыг л тойруулан ярьсаар эдүгээ хүрэв.

Тэр үед нам эвлэлийн үүрүүд тусгай оноосон нэрүүдтэй байв. Жавхланг бадруулагч гэдэг намын үүрт тухайн үеийн нөлөө бүхий хүмүүс харьяалагдаж байсан бөгөөд тэд үүрийн хурлаараа нийслэлийн шинэ нэрийн талаар хэлэлцжээ. Ингээд хүн бүр дор бүрнээ саналаа хэлж. Үүнийг мэргэн олноо сонордуулсу. Ерөнхий сайд Цэрэндорж Чандмань Өргөө, Хатанбаатар Магсаржав Ялгуулсан, Чойбалсан Хатан туул, Буяннэмэх Монголжин, Нацагдорж Хан Уул, Эрдэнэ батхаан Мандал, Онход Жамьяан Энхжин, Ж.Цэвээн Мөнхжин, А.Амар “Өргөө”, Ц.Дамбадорж Хүрээ, Жадамба  Баатар, Насанбат Дарханбаатар гэсэн нэрс тус тус хэлж нийт төлөөлөгч нар Дарханбаатар гэсэн нэр ихэд таалагдаж уг нэрийг Улсын их хуралд оролцсон төлөөлөгчөөрөө дамжуулан уламжилсан байдаг. Хурал дээр харин Жадамба Баатар хот гэсэн нэрээ түлхэж дэмжлэг аваад байтал Коминтерний төлөөлөгч Рыскулов Улаан гэсэн тодотголыг шургуулжээ. Эрдэмтэн Ж.Цэвээн. Улаанбаатар бол Монголын баатарлаг туулийн нэр гэснээр өнөөгийн нийслэлийн нэрээр тодорсон түүхтэй. Энэ үүднээс ажвал хурлын төлөөлөгчид хувьсгалын улаан өнгөөр бус харин монгол туулийн баатрын нэрээр нийслэл хотоо нэрлэлээ дээ гэж бодоцгоосон бололтой байдаг шүү.

Сонирхуулахад жанжин Сүхбаатар улсын нийслэлээ Хасбат хэмээн нэрлэх юмсан гэж ярьж байсныг Х.Чойбалсан дурссан нь бий. За ямар ч атугай өнө хойч үед гадаад дотоодод дуурсагдан алдарших улсын нийслэлийнхээ нэрийн утга агуулгыг долоо хэмжиж нэг огтлохын үлгэрээр олноороо шийдэж хэлэлцэх нь зүй биз. Ганц нэг хүн, нэг хоёр намын яриад шийдэх асуудал арай биш тул алд дэлэм урт түүх хүргэв. Авах гээхийн ухаанаар хандана буй за.

Түүхч, доктор Д.Өлзийбаатар

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...