Бурханы хөшөөний арын барилгыг нураах шийдвэрийг шүүх түдгэлзүүллээ

Иргэн Дайчинхүүгийн гэх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Бурханы хөшөөний хойд  талд ямар ч зөвшөөрөлгүй барьсан 5 давхар барилгыг буулгах талаар Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас хүсэлт ирсний дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга А\138 захирамж гаргаж газар албадан чөлөөлөх ажил эхэлж дээрх барилгыг буулгаж эхэлсэн. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Дайчинхүү дээрх захирамжийг хууль бус гэж нэхэмжлэл гаргасныг шүүх маш хурдан хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн түдгэлзүүлсэн  байна.

Дүүргийн Засаг дарга хуулийг хэрэгжүүлэхээр ажиллаж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар эзэмшиж хуульгүй мэт дураараа авирлагч этгээдийг шүүх хамгаалж шийдвэр гаргалаа. Цаашид дүүргийн төрийн захиргааны байгууллагын зүгээс  хууль бусаар газар эзэмшиж байгаа олон этгээдүүдийн  газрыг албадан чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэх үед шүүх захирамж гаргаж саад учруулсаар түдгэлзүүлсээр байвал яах вэ, ажлыг хэрхэн урагшлуулах  юм бэ гэж тэд  үзэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...