“Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

0
292

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл, урлагийн газраас улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг өнөөдөр эхлүүлж байна. Энэ сарын 6 хүртэл зохион байгуулах Үндэсний бичиг үсгийн өдрүүдийн хүрээнд өнөөдөр Уран зургийн галерейд “Үндэсний бичиг үсэг-Өв, соёл, хэрэглээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болжээ. Тус эрдэм шинжилгээний бага хуралд БСШУСЯ, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл урлагийн газар, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны эрдэмтэн, мэргэд, доктор, профессорууд оролцсон байна.

Эрдэм шинжилгээний бага хурлаар эртний бичиг үсэг, монгол хэл бичгийг дагнан судалдаг эрдэмтэн мэргэдийн төлөөлөл болсон хүмүүс 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. Тухайлбал, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн академич, доктор Л.Болд “Чингис хааны үеийн чулууны бичээсийн үг хэллэгт хийсэн судалгаа”-г танилцуулсан бол мөн хүрээлэнгийн академич, доктор Д.Төмөртогоо “Монгол дөрвөлжин бичиг, түүний дурсгал”-ын талаар сонирхолтой илтгэл байна. Энэ мэтчилэн “Монгол бичгийн уламжлал, шинэчлэл”, “Соёмбо үсгийн содон бичлэг”, “Эртний монгол хэлний дурсгал-Хүйс толгойн бичээс”, “Тод үсгийн судалгааны байдал, бүтээл туурвил”, “Бийрээр урласан бэхийн мөр”, “Монгол таталган бичлэгийн тухай” гээд олон сонирхолтой илтгэлийг тавьжээ.

"Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээ маргааш Үндэсний номын санд, “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” сэдэвт сургалт, “Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэнгээр үргэлжлэх бол  Төрийн түүхийн музейд Н.Отгонбаатарын “Монгол ном бичгийн эрдэнэс” сэдэвт үзэсгэлэн дэлгэгдэх юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here