Цацрагийн аюулгүй ажиллагаатай холбоотой дүрмийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Цөмийн энергийн комисс хуралдан “Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”-ийг хэлэлцэн баталлаа.

Дүрэм нь олборлолт, боловсруулалтын хэвийн үед болон ашиглалттай холбоотой үүсч болзошгүй ослын нөхцөл байдалд цацрагийн шарлага үүсгэх, үйлдвэрлэлийн байгууламж барих, ашиглах болон ашиглалтаас гаргах, ашиглахгүй болсны дараа гарч болох цацрагийн эрсдэлээс хүн ам, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Мөн хүн ам, цацрагтай ажилладаг хүмүүсийн эрүүл мэнд, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах зорилгоор тулгамдсан асуудлыг шийдэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Дүрмийн шаардлагыг цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, туршилтын ажил эрхэлдэг байгууллагууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар хайгуулын 21, ашиглалтын есөн тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд,  Цөмийн энергийн комиссын дарга У.Хүрэлсүх үүрэг болголоо.

Цөмийн энергийн комиссын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдан Ураныг газрын дор хүчлээр уусган олборлох технологийн талаар зөвлөмж гаргасан байна. Цацраг идэвхт ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, хаалт, нөхөн сэргээлт болон хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалахтай холбоотой дээрх зөвлөмжийг ашиглаж байхыг  БОАЖЯ, УУХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс Монгол” компани болон холбогдох аж ахуйн нэгжүүдэд чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...