Су.Батболдыг тендерээр угжсан гэх Ц.Ариунбаярыг АТГ-т шалгуулъя

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өөрийнхөө эхнэрийн дүүг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар 2016 онд томилсон байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй энэ томилгоо анхнаасаа хэл ам дагуулсан ч хотын мээр гүрийсээр хоёр жил хагасын хугацааг өнгөрөөжээ. Харин тэгтэл саяхан нийслэлийн Засаг дарга Су.Батболд гэнэтхэн шийдвэр гаргаж эхнэрийнхээ дүүг агентлагийн даргаас чөлөөлжээ. Ц.Ариунбаярыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь өөр рүү нь чиглэсэн олон нийтийн шүүмжлэлийг намжаах, гал унтраах төдийхнийг тооцоолсон ээлжит жүжиг гэхэд хилсдэхгүй байх. Су.Батболдыг хотын даргын албан тушаалаас огцруулах чимээ гармагц гэр хорооллоор явж, дүүгээ ажлаас халах зэргээр арга ядсан алхмуудыг хийж байгаа нь хүн бүхний нүдэнд ил байгаа.

Ц.Ариунбаярыг Хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх нь бараг шагнал болно. Учир нь нийслэлд зарладаг бүх тендерийн 68 хувийг хотын дарга Су.Батболдын хамаатан хамсаатнууд залгидаг тухай ноцтой баримтыг дардас.мн сайтынхан олон нийтэд дэлгэсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар бол улс, нийслэлийн төсвөөр хийх ажлуудыг хариуцдаг, том мөнгөтэй тендерүүдийг зохицуулдаг агентлаг. Тийм ч болохоор Су.Батболд өөрийн эхнэрийн дүү Ц.Ариунбаярыг энэ агентлагийн даргаар томилсон байж таарна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлд зарласан тендерүүдийн 68 хувийг хотын дарга Су.Батболд залгисан уу, үгүй юү, үүндээ эхнэрийнхээ дүү Ц.Ариунбаярыг ашигласан уу гэдгийг нийслэлчүүд мэдэх эрхтэй.

Нийслэлийн бүх тендерийн 68 хувь гэдгийн цаана татвар төлөгчдийн өчнөөн тэрбумаар тоологдох мөнгө бий. Тендер зарлах ёстой өчнөөн тэрбумын ажлыг шууд гэрээгээр өгчихсөн байсныг Сангийн яамныхан шалгалтаар илрүүлсэн баримтууд ч бий. Ингэж улаан цагаандаа гартал мөнгөний араас шунасан Ц.Ариунбаярыг албан тушаалаас нь чөлөөлөөд явуулж таарахгүй. Харин ч АТГ-т шалгуулж, тендер тойрсон будлиануудыг нь шалгаж тогтоох нь шударга ёсонд нийцнэ. Су.Батболд даргыг тендерээр угжсан гэх Ц.Ариунбаярыг зүгээр тавиад явуулбал олон тэрбумын хэрэг эзэн биегүй хоцорно.

Г.Дэлгэр

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...