Гадаад паспортын захиалгыг 10 цэгт харьяалалгүй авна

Гадаад паспортын үйлчилгээг төвийн 6 дүүрэг рүү шилжүүлэхээр болсон талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хэвлэл бага хурал хийлээ. Хуралд ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан, Нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Анхныбаяр, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг, Тамгын газрын дарга Б.Бадамцэцэг нар оролцлоо.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь нэг цэгт төвлөрч байсан гадаад паспортын үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчлэхээр ажиллаж байна. Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 4 төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, иргэд харьяалал харгалзахгүйгээр төвийн 6 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортаа захиалж, авдаг болох юм.
Тус  байгууллага нь Зуун айлд байрлах үйлчилгээний 1 дүгээр байранд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээ, Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын энгийн үйлчилгээг үзүүлдэг билээ. Гэсэн хэдий ч иргэний гадаадад зорчих эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, тэр хэрээр ачаалал ихэсч байна. Улсын бүртгэлийн байгууллага нь 2015 онд 286862, 2016 онд 298464, 2017 онд 350421, 2018 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаар 70489 иргэнд гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээ үзүүлсэн.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...