Үүрэн телефоны цамхагийг сургууль, эмнэлгээс 150м-ээс багагүй зайд суурилуулах ёстой

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас үүрэн телефоны Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компаниудад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга дээр харилцаа холбооны цамхаг байгуулахдаа барилгын зориулалт, төлөвлөлтийг өөрчлөх, коридор, вестибюлд хана өрж тасалгаа гаргах, агааржуулалтын сувгийг өөрчлөн ашигласан зэрэг зөрчил гаргасан тул мэдэгдэл хүргүүллээ.

Мэдэгдэлд үүрэн холбооны оператор компаниуд техник, тоног төхөөрөмж, цамхаг, антенийг дээрх барилгуудаас шилжүүлж, “Харилцаа холбооны цамхаг байгуулахад тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу Зайлшгүй шаардлагтай тохиолдолд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамаас цамхагийн өндрийн 120%-иас багагүй зайд, мөн сургууль эмнэлгийн байгууллагаас 150м-ээс багагүй зайд цамхаг байгуулж харилцаа холбооны ашиглалт, үйлчилгээний тасралтгүй найдвартай ажилллагааг хангуулж ажиллахыг дурджээ.

Түүнчлэн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, механик аюулгүй байдлыг хангах, барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй хэрэгжилтийг хангуулах, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах тодорхой арга хэмжээ авч биелэлтийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг мэдэгдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...

Шинэ суурьшлын бүс буюу Яармагт анхны улсын сургууль барихаар болжээ

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 34 дүгээр сургуулийн өргөтгөлийн...

“Монгол Улс Ардчиллын Баянбүрд” олон улсын хурал эхэллээ

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд”...