Хурдан хөгшрүүлдэг генийн ховор гажиг буюу прожериа синдром

Генийн нэгэн хачирхалтай гажгийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Прожериа сондром буюу Хатчинсон-Гилфорд-ын эмгэг гэж нэрлэгддэг энэ генийн гажиг нь ихэвчлэн эрэгтэй  хүүхдэд тохиолддог. Ийм эмгэгтэй хүүхэд нялх үедээ бусдын л адил, ялгарах ямар нэгэн шинж тэмдэггүй байдаг ч  яваандаа өсөлтөөрөө үе тэнгийхнээсээ хоцорч, туран огцом хурдтай хөгширч эхэлдэг байна. Данхар толгой, нарийн хамар, жижигхэн нүүртэй болон хувирч үс нь  унан арьс нь эгээ л хөгшин хүнийх шиг болон үрчийж эхэлнэ.

Ихэвчлэн 09-24 сартайгаас нь энэ үйл явц эхлэх бөгөөд  ийм эмгэгтэй хүүхдүүд 13 орчим наслаад  нөгөө ертөнц рүү буцдаг ажээ.  Тэд голдуу зүрхний өвчнөөр өөд  болдог байна. Энэ эмгэг нь 18 сая төрөлтөд нэг тохиолддог  бөгөөд одоогоор 140  орчим тохиолдол дэлхийн анагаахын шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэгджээ. Гэхдээ бүртгэгдээгүй 150  орчим тохиолдох байгаа гэж мэргэжилтнүүд үздэг байна. Одоогоор энэ эмгэгийг эмчлэх арга олдоогүй байгаа бөгөөд юунаас болж үүсдэг нь ч тодорхойгүй байна.

Та бидний сайн мэдэх Леонарди Ди Каприогийн тоглосон ”Бенжамин Баттоны түүх” уран  сайхны киноны бодит эзэн Бенжамин  Баттон ийм эмгэгтэй бодит хүн байсан бөгөөд 1922 онд анхны тохиолдол болон тэмдэглэгдсэн байдаг.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумыг цаашид орон нутгийн хот гэж нэрлэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Түгжрэлийг бууруулах...

Онцгой байдлын алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг

Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног...

Улсын зэрэглэлтэй 4, орон нутгийн зэрэглэлтэй 38 хот байгуулна

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...

“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга,...