Зуслангийн сурагчид мансуурах бодис хэрэглэх гэж байгаад багшдаа баригджээ

Зуслангийн амрагч хүүхдүүд нэгэн төрлийн мансуурах үйлчилгээтэй ургамал хэрэглэх гэж байгаад бүлгийн багшдаа баригджээ.  Энэ явдал 2017 оны 6-р сарын 26-нд нийслэлийн ойролцоо оршдог хүүхдийн зусланд болсон байна. Арван долоон настай хүү шөнө ангийнхаа хөвгүүдтэй байрны шатан дор нэг зүйл нуугаад эргээд түүнийгээ гаргаж байхыг ажигласан бүлгийн багш очиж шалгахад гялгар уутанд боосон ногоон өвс байсан аж. Юу болохыг асуухад “хар тамхи” гэжээ. Ингээд тэдний өрөөнд үзлэг хийснээр зусланд амрахдаа авч ирсэн “хар тамхи”-аа ангийн зургаан найзын хамт татах гээд мөнгөлөг цаасанд боосон нь илэрсэн ажээ.
Зуслангийн удирдлагууд тэдгээр хүүхдүүдтэй ярилцахад Төв аймгийн алтны уурхайн ойр орчимд ургадаг уг өвсийг ах нараасаа олж мэдсэн, мөн түүж ирснээ хэнд ч хэлэлгүй сонирхоод татах гэж байсан гэжээ.
Зуслангийн удирдлагууд яаралтай хуралдаж, хөвгүүдийн эцэг эхтэй холбогдож болсон явдлыг хэлэхэд тэд хүүхдүүдээ ийм ургамал татаж байсныг огт мэдээгүй байжээ. Аав, ээжүүд “Хүүгээ ийм зүйл хийнэ гэж огт санасангүй. Хүүг минь аюултай үйлдэл хийх гэж байхад нь зогсоож бидэнд мэдэгдсэн та нарт их баярлалаа” гэж  ярьжээ. Харин уг ургамал ургадаг газрыг устгалд оруулах тухай удирдлагуудтайгаа ярилцаж, хүүгээ дахин тийшээ явуулахгүй гэдгээ амласан байна.
Хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх шийдвэр зуслангийн зүгээс гаргасан боловч үргэлжлүүлэн амрааж өгөөч гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтээр тэдгээр хүүхдүүд зуслангийнхаа хөтөлбөрт хамрагдан үлдэхээр болсон байна. Энэ явдлаас улбаалан өсвөр насны хүүхдүүдэд архи тамхи, мансууруулах бодисын хор уршгийг тайлбарлан таниулах мөн хорт зуршлаас ангид өсөж, амьдралдаа зөв сонголт хийж сурах тухай лекц уншиж харилцан ярилцах цаг гаргасан гэж зуслангийн Ерөнхий менежер ярилаа.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчлөлд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх...