Эрхтэн шилжүүлэн суулгах талаарх олон улсын хурал Монголд болно

Монгол Улсад анх удаа эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулах гэж байна. Уг хурал долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд “Blue Sky” цамхагт болох юм байна. Манай улсын хувьд эрхтэн шилжүүлэн суулгах тал дээр сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж, туршлагажиж байгаа. Тиймээс “Эрхтэн шилжүүлэн суулгалтад хүний нөөцийг чадавхижуулах нь” сэдвийн хүрээнд олон улсын хоёрдугаар хурлыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү хурлыг Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, ЭМЯ, УНТЭ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын холбоо, Японы эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, “Rafael international” байгууллага хамтран зохион байгуулах гэж байгаа ажээ.

Олон улсын хуралд зохион байгуулагч байгууллагуудын удирдлагууд, гишүүд, эмч, мэргэжилтэн, судлаачид зэрэг гадны 50 орчим зочид төлөөлөгчид оролцож туршлага солилцох юм байна.

Хурлын үеэр олон улсын эрхтэн шилжүүлэн суулгалтын өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын тухай хэлэлцэхээс гадна Монгол Улсын хувьд энэ тал дээр төрийн зохицуулалт ямар байх, эрхтний донор шилжүүлэн суулгалттай холбоотой эрх зүйн баримт бичгүүд болон төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, манай орны хувьд эрхтэн шилжүүлэн суулгахад үндсэн бүрэлдэхүүн, Засгийн газраас ямар зохицуулалт хийдэг, донорын үндсэн бүртгэл гэж юу болох, эрхтэнийг хэрхэн хуваарилах ёстой, тархины үхэл гэж юу вэ, Азийн орнууд донорын бүртгэлийг хэрхэн хийдэг талаар нийтлэг сэдвүүдээр 15 лекц илтгэл тавьж хэлэлцүүлэх ажээ.

А.Санчир

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

Засгийн газраас “Шинэ Хархорум”хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат,...

Монголын таван иргэн Тайландад хулгай хулгай хийж байгаад баригджээ

Тайландын Бангкок, Паттайя хотын хөлийн газруудад халаасны хулгай хийсэн...

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим...

АВЛИГА яагаад ийм амь бөхтэй байгаад байна?

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа улс орныхоо эдийн засгийн өнөөгийн...