Орон сууц, гэр хорооллын замд хурд хэтрүүлвэл эрх хасна

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” хэмээн заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Мөн дээрх тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/цагийн хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/цаг түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” торгохыг анхаарууллаа.

Тиймээс хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг Замын цагдаагийн албанаас хүргэж байна.

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
  • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
  • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
  • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
  • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
  • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

1 сэтгэгдэл

  1. La impotencia es un problema que afecta a muchos hombres, especialmente entre la franja de edad comprendida entre los 40 y 70 años. Lo que vas a leer a continuación en esta presentación cambiará completamente tu manera de pensar sobre la disfunción eréctil.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...