Ж.Батсуурь сайдыг огцрууллаа

УИХ-ын чуулганаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг огцрууллаа. Түүнийг элсэлтийн ерөнхий шалгалтын материал задарсанд буруутгасан бөгөөд  УИХ огцруулах саналыг ийнхүү дэмжлээ.

Сайдын түр орлон гүйцэтгэгчээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ажиллах бөгөөд тэрээр дараагийн сайд томилогдох хүртэл ажиллана гэдгээ илэрхийллээ. Дараагийн сайдаар хэнийг томилох вэ гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнөөдөр огцорч, дэд сайд нь АНУ-ын элчин сайд болсон тул энэ салбарт яаралтай томилгоо шаардлагатай болж байна. Гэхдээ өнөөдөр /2017.05.31/ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д айлчлал хийхээр явсан тул шийдэх боломжгүй. Ерөнхий сайд Монгол Улсад ирсний дараа дэвшүүлэх нэрийг өргөн барих аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...

УИХ-ын сонгуульд 77 бие даагч нэр дэвшин өрсөлдөнө

Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-нд УИХ-ын...