5.5 тэрбум ам.долларын валютын урсгал Монголыг чиглэнэ

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хүнээр бол эмнэлгийн яаралтай тусламж авах хэрэгтэй болчихоод байгаа. Тиймээс яаралтай эмчилж, нөхөн сэргээх ажил хийхээр төр засгийн зүгээс ажиллах болсон. Энэ ч утгаараа гадаадын хөрөнгө оруулалтыг татах, зээл тусламж авах асуудлыг ярьсаар өнөөдөртэй золгож байна. ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авах асуудал он дамжин яригдсаар саяхнаас асуудлыг нэг тийш болгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хаврын чуулганаар асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм. Тэгвэл удтал хүлээгдсэн зээлийн асуудлыг өчигдөр тус сангийн захирлуудын зөвлөл хэлэлцэн Монголд тусламжийн гараа сунгахаар болжээ.

Хоёр Засгийн газар дамнан яригдсан ОУВС-тай хийсэн Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээр батлагдлаа. Төсөв болон төлбөрийн тэнцлийн хос алдагдалд орсон манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд тавьсан шаардлагын дагуу Засгийн газар 2017 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж, УИХ-аар батлуулсан юм. Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар нэн тэргүүнд 440 орчим сая ам.долларын зээлийн шугам нээгдэнэ. Энэхүү зээлийн хүү хоёр хувиас хэтрэхгүй бөгөөд хөвөгч хүүтэйгээр авахаар тохирсон. 36 сарын хугацаанд хэрэгжих дээрх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах таатай нөхцөл үүсэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцолсон удаатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон донор орнууд гурван тэрбум хүртэл ам.долларын төсвийн болон төслийн дэмжлэг үзүүлэхээ урьдчилсан байдлаар илэрхийлээд буй. Нийтдээ ирэх жилүүдэд 5.5 тэрбум ам.доллараар хэмжигдэх валютын урсгал Монголыг чиглэнэ.

Эдийн засгийг тогтворжуулах “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг чангатгаж, улмаар эдийн засгийн сахилга батыг сайжруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр долларын ноёрхол дуусаж, төгрөгийн уналт төгсөх цаг ирнэ. Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсан тохиолдолд 2017 оны төгсгөл, ирэх оны эхний улирлуудад хувийн секторын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг эмчилгээнээс гарах нөхцөл бүрдэнэ гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Si bien la autoestima puede verse afectada por las percepciones de los demás, es en gran medida cómo te sientes acerca de ti mismo. Cremas: Continuamos con los iniciadores de erección, y en este caso mencionamos las cremas, son tópicos de aplicación externa, sobre los cuerpos cavernosos; ayudan a la dilatación de las venas y a la erección.

  2. El cuerpo cavernoso queda, así, lleno de sangre, manteniendo la erección hasta el final del estímulo sexual. Sin embargo, la ansiedad de rendimiento es una de las causas psicológicas más comunes de impotencia, psicológicamente hablando se considera como un componente principal y persistente debido a su naturaleza autoperpetuante.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэнэс таван толгой ХХК мэдэгдэл гаргалаа

Эрдэнэс таван толгой ХХК-ийг биржээс гадуур уурхайн ам нөхцөлтэй...

Ардчилсан нам Зориг агсны хэргийн материалыг ил болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хэлбэрээр хурал зохион...

Л.Гантөмөр: Тэр нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ

МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөрийг...

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

Ардчилсан нам болон Олон улсын ардчилсан холбоо  (IDU)-ны хамтарсан...