МАН дотор албан тушаалын төлөөх тэмцэл эхэлжээ

Улс төрийн гал тогоонд гал асч, албан тушаалын төлөөх тэмцэл эхлээд байгаа. Тэр дундаа МАН-ынхан үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт бужгиналдаж эхэллээ. Тэд албан тушаалын төлөө ийнхүү бужгинаж байна. Намын дарга, УИХ-ыг дарга, гишүүний суудлын төлөөх тэмцэл өрнөөд эхэлж. Учир нь, намын дарга М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа. Магадгүй сонгогдчихвол дээрх гурван суудал эзгүйрнэ гэсэн үг. Тиймээс өндөр дээд сэнтийд залрахын төлөөх цусгүй дайн зарлагджээ. Ерөнхийдөө алаагүй баавгайн арьсны төлөөх тэмцэл гэхэд болно. М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялаа ч уу, үгүй ч үү. Гэтэл МАН-ынхан ялсан мэт хөөрцөглөж, дарга, гишүүний сэнтий мөрөөдөн тэмцэлдэж байх юм. Намын даргын суудлыг нам дотроо булаалдаж, УИХ-ын даргын сэнтийг парламент дахь 65 эзгүйрлээ хэмээн шүлсээ гоожуулан харах. Мөн намын даргын суудалтай холбоотойгоор Засгийн газрын тэргүүний асуудал ч босож ирэх төлөвтэй.
Ирээдүйн хэдэн жилд МАН-ыг удирдан жолоодох эрхмийн нэгээр Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүхийг хэмээн тодруулжээ. Тэрээр намаа удирдан жооодох чадвартай нэгэн гэнэ. Харин түүний эсрэг өнөөгийн мэргэжлийн засгийг тэргүүлж байгаа Ж.Эрдэнэбат зогсох нь. Хоёр хүний дундах тэмцэлд хэн ялах бол гэсэн таамаглал гүйж байна. Мөн үүнээс гадна дундуур нь цавчиж орж ирэх нэгэн ч бий. Тэр нь, өмнөх үед толгойлогчоор ажиллаж байсан өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллах Ө.Энхтүшин байх магадлалтай юм. Намын даргын сэнтийд заларсан нэгэн засаг удирдах боломжтой болно. Тиймээс томоохон албан тушаалд очихын тулд ширүүхэн тэмцэл өрнөх нь тодорхой байна.
Харин спикерийн суудлын төлөөх тэмцэлд гишүүн Ц.Нямдорж байх таамаглал бий. Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа тодорч товойн М.Энхболд даргадаа ялагдсан. Ялагдал хүлээгээд духыг нь үнэрлэн амжилт хүссэн дүрс ч байдаг. Түүний үнсэлт УИХ-ын даргын суудлын үнэтэй гэсэн яриа ч дэлгэгдсэн. Учир нь, энэ суудал нь Ерөнхийлөгчийг эзгүйд бүх асуудлыг эрхлэн явуулах эрх бүхий албан тушаал юм. Тэгэхээр маш ширүүн өрсөлдөөн болох нь тодорхой. Өдгөө дэд даргаар ажиллах Ц.Нямдорж спикерийн суудалд заларвал дэд даргын суудал эзгүйрнэ гэсэн үг. Энэ суудлын төлөөх тэмцэл ч бас өрнөх нь гарцаагүй. Бас л ширүүхэн тэмцэл болно гэсэн үг.
За нэг ийм маягаар даргын төлөөх тэмцэл МАН дотор болох нь. Мөн гишүүний суудал ч эзгүйрнэ. М.Энхболд төв аймгаас сонгогдсон нэгэн. Тэгвэл тус тойрогт хэн өрсөлдөх вэ гэсэн асуудал ч урган гарах бололтой. Мэдээж хэрэг гишүүн гэх суудлын төлөө дан ганц МАН өрсөлдөхгүй. Бусад нам эвслүүд ч оролцоно. Энэ бүхэн ирэх сарын сүүлээр болох сонгуулийн дүнгийн дараа яригдаж, МАН ялсан тохиолдолд нөхөн сонгууль товлогдох юм.
Цаг хугацааны эргэлтэнд сонгуулийн салхи хэрхэн сэвэлзэж, яаж эргэхээс бүх асуудал шийдэгдэх биз ээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ

Ардчиллын лидер С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна....

“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан”...

Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам,...

Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашины хөдөлгөөнийг сэргээлээ

Боомтын барааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалтыг...