Амнаас эвгүй үнэр үнэртвэл хеликобактерийн шинжилгээ өгөөрэй

0
230

Хеликобактери буюу ходоодны хучуур эсийн гадаргуу дээр байрладаг мушгиа хэлбэрийн эмгэгтөрөгч нь  ходоод, дээд гэдэсний салстыг гэмтээдэг. Уг нянгийн халдвараас ходоодны архаг үрэвсэл, ходоод, дээд гэдэсний шархлаа, ходоодны хорт хавдар зэрэг эмгэг үүсгэдэг бөгөөд хамгийн аюултай нь энэ нянгийн халдвар ахуйн замаар голчлон дамждаг ажээ. Хеликобактерийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар ХСҮТ-ийн дурангийн эмч Д.Болороос тодрууллаа.

Уг нянгийн халдвар ихэвчлэн  ахуйн замаар халддаг гэсэн. Халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөхүй юу? Хеликобактерийн халдвар ахуйн замаар их дамждаг. Амнаас аманд буюу бага насны хүүхдэдээ хоол өгөхдөөэцэг эхчүүд амандаа зажилж, буталж өгдөг. Хоёрдугаарт, өтгөнөөр бохирдсон гар, гурав дахь нь эмнэлгийн багаж, тоногтөхөөрөмжийг дутуу цэвэрлэж, ариутгасантай холбоотойгоор үүсдэг. Ер нь хеликобактерийн нян тэсвэржилттэй, усанд ч тэсвэртэй байдаг. Ялангуяа, тогтмол усанд өсч үрждэг нян юм. Нянгийн халдварын тархалт газар зүйнбайрлал, нас, арьс өнгө, нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой харилцан адилгүй байдаг.

Дэлхий дээр хоёрхүн тутмын нэг нь энэ нянгаар халдварлагдсан бөгөөд хөгжингүй орны хүн амын 30, хөгжиж буй орны хүн амын 80-90 хувь нь нян тээж байна.

-Манайхан хеликобактерийг тоолуулна гэдэг. Заавал тоолуулах ёстой юу?

Тоолуулна. Хеликобактерийг шууд болон шууд бус аргаар үздэг. Шууд арга нь дурандах явцдаа эмгэг өвчлөлийг харна гэсэн үг. Харин шууд бус арга нь бактерийн эсрэг бие илрүүлэх цусны шинжилгээ өгнө. Гэхдээ саяхан халдварлагдсан эсвэл эмчилгээ дөнгөж дууссан бол шинжилгээгээр илрэхгүй байж

болзошгүй. Тиймээс уян дуранзалгиж, ходоодноос сорьц авч микроскопоор харж бактери байгаа үгүйг үздэг. Мөн амьсгалын тест гэж бий. Тусгайшингэн уулгаж шинжлэх ба шингэн уулгахаас өмнө болон

шингэн уусны дараа амьгалаар гарч байгаа агаарыннайрлагыг харьцуулдаг. Хэрэв хеликобактери байгаа бол агаарын найрлага өөрчлөгддөг. Мөн өтгөний шинжилгээнь хеликобактерийг илрүүлэх хамгийн найдвартай арга юм. Дахин халдварлахаас зайлсхийхийн тулд гэр бүлийнгишүүн бүрт шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Цус өгөх болон үлээлт өгөхөд хэцүү бага насны хүүхэд болон томчуудадтохиромжтой.

Хеликобактеритай болсноо яаж мэдэх боломжтой вэ. Ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?Хеликобактери авсан эхний үед зовиур илэрдэггүй. Харин хожуу үедээ жин буурах, хэвлий орчмоор өвдөх, цээжгашуу оргих, хоолны дуршил буурах, дотор муухай оргих, бөөлжих, ходоод орчимд хүндрэх, амнаас эвгүй үнэргардаг. Ийм шинж тэмдэг илрэхгүй ч байж болно. Тэгэхээр амнаас эвгүй үнэр үнэртвэл сэжиглэж болно.

Бага үед нь эмчлүүлэхэд бүрэн эмчлэгдэх боломжтой юу. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?Хеликобактери нь ходоодны гарах хэсэгт ихэвчлэн байрладаг. Ходоодны гарах хэсгийн хавдруудыг ерөнхийдөөүүнтэй холбож тайлбарладаг. Энэ талаар хийсэн олон судалгаа бий. Тиймээс жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгтхамрагдаж хелилкобактерийн шинжилгээг тогтмол өгөөд хэрэв нян илэрвэл эмийн эмчилгээг сайн хийх ёстой. Хеликобактерийн халдварыг эмчлэх эм олон төрөл байдаг. Гол нь нянг үхүүлэх антибиотикийг түүний үйлдлийгдэмжих бусад эмтэй хавсруулан хэрэглэнэ. Эмч таны онцлогт тохируулан эмийг сонгодог тул дур мэдэн эмхэрэглэхээс татгалзаж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Энэ нян ахуйн замаар эргээд халддаг учраассойзоо байнга солих, аяга тавгаа тусгаарлах, гадуур хоол идэхгүй байх, хэрэв идэхээр бол нэг удаагийн аяга, халбага хэрэглээрэй.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here